Гүний уурхайн үйл ажиллагааны сургагч

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-27 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гүний уурхайн үйл ажиллагааны сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь чиг үүргийн хүрээнд удирдлагыг хөгжүүлэх, техникийн болон техникийн бус сургалт, онлайн сургалт зэрэг ерөнхий мэргэжлийн, эсхүл хэд хэдэн салбар ухааныг хамарсан чиглэлээр байгууллагын хэрэгцээ шаардлагыг хангах сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх эрэг ажлуудад дээр төвлөрөн ажиллана. Мөн ажилтны хувийн хөгжил, сургалтын хөтөлбөрүүдийг хянан шинжлэх, хэрэгцээ шаардлага, үр дүнг үнэлэх, шинэ хөтөлбөр боловсруулах, хуучин хөтөлбөрүүдэд өөрчлөлт оруулах зэрэг ажлууд байж болно.

Үүрэг даалгавар

Эрүүл мэнд, Аюулгүй Ажиллагаа ба Байгаль орчин

  • Тоног төхөөрөмжийн операторуудыг бодит, аюулгүй ажиллагааг баримталсан удирдлагаар хангаж аюулгүй ажлын туршлага, зан байдлын хувьд үлгэр жишээ болох
  • ЭМААБО-ны сургалтыг компанийн дүрэм журмын дагуу өндөр чанартай зохион байгуулах
  • Хэрэгжиж буй аюулгүй ажиллагааны хууль тогтоомжтой хэрэгжүүлж буй бүх ажил нийцэж, Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа болон Байгаль орчны стандартын шаардлагыг хангахын зэрэгцээ сургалт, хувийн харилцаагаар дамжуулан аюулгүй ажиллагааны соёлыг бий болгох.
  • Эрсдэлийг тодорхойлох, бууруулах, удирдан зохицуулах асуудлыг бүх сургалтанд хамрагдаж буй ажилтнуудад сурталчлах
  • Ажлын байрны эмх цэгц, ариун цэврийг сургах

Үйл ажиллагаа

  • Гүний уурхайн сургалтын Ахлах ажилтанд шууд ажлаа тайлагнах
  • Гүний уурхайн олборлолтын багийн ажилтнуудад тэсэлгээний холбогдолтой сургалтыг зохион байгуулах,
  • Симуляторт суурилсан сургалтыг удирдах, заах
  • Симуляторт сургалтын хөтөлбөрийн загвар, боловсруулалт, хэрэгжилт, үнэлгээний хувилбар, явцыг тодорхойлж хэрэгжүүлэх
  • Тохирох туршилтаар сургалтын хөтөлбөрийн сайжруулалтыг дэмжих. Хөтөлбөрийн боловсруулалт, баримтжуулалтыг стандартчилах
  • Симуляторын сургалтын хөтөлбөрт хяналт тавьж, дүгнэлт тайланг тогтмол бичиж байх
  • Сургалтын материал үнэлгээний хэрэгслийг сайжруулахад хувь нэмэр оруулах
  • Шаардлагатай бол танхимд суурилсан мэдлэг олгох сургалт, үнэлгээ, ур чадварын нотолгооны шалгалт авах
  • Бүх сургалттай холбоотой баримт бичиг шинэчлэгдэж, зохион байгуулагдсан эсэхийг шалгах ба ингэснээр баримтжуулах системийг ашиглан бичиг баримтыг хадгалж, хэрэглэхэд хялбар болгох
  • Сургалтын аудит, үнэлгээнд оролцох
  • Операторын сургалтын хэрэгцээ шаардлагад нийцсэн, сургалтын зорилгод хүрч ур чадвар болон өрсөлдөх чадвар хоорондын ялгааг тодорхойлж бидний ур чадварыг бататгах сургалтыг үнэлэх
  • Шаардлагатай үед сургалтын материла орчуулах
  • Эрсдэлийн үнэлгээнд оролцох

Тавигдах шаардлага

  • Дээд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, мэргэжлийн сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 3-с доошгүй жил хөдөлгөөнт тоног төхөөрөмж ашиглаж байсан ажлын туршлагатай байх
  • Аливаа тоног төхөөрөмжийн Операторын гэрчилгээтэй
  • Ажлын байр, сургалт болон үнэлгээ эсвэл түүнтэй ижил төрлийн сургалтын Диплом эсвэл IV зэрэглэлийн Гэрчилгээтэй (Ажлын байрны сургалт ба үнэлгээ)
  • Симуляторын функцтэй холбоотой компьютерийн техник хангамжийн тоног төхөөрөмж, програм хангамжийн хэрэглээний мэдлэгтэй

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.