ГҮНИЙ УУРХАЙН ШАЛГАРСАН КОМПАНИУДЫН ЖАГСААЛТ

Оюу толгойн Гүний уурхайн төслөөс байгуулагдсан гэрээнүүдийн жагсаалтыг гаргасан болно. Уг жагсаалтыг гаргаснаар гэрээт компаниуд руу иргэд болон аж ахуйн нэгжүүд холбогдон туслан гүйцэтгэх ажил байгаа эсэх, эсвэл шинэ ажлын байр гарч буй талаар лавлан асууж тодруулах боломжтой болох юм. Уг мэдээллийг гаргаснаараа "Оюу толгой" ХХК гэрээт компаниудынхаа дотоод хэрэгт оролцдоггүй, өмнөөс аливаа нэгэн шийдвэрийг гаргадаггүй болно.

АНХААРУУЛГА!

“Оюу толгой” компанитай холбоогүй зарим нэг цахим хуудас Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авах болон Тендерийн бичиг баримтуудыг цахим хуудсандаа төлбөртэй тавьж байгааг бид анхааралдаа авсан байгаа болно. Эдгээр цахим хуудаст "Оюу толгой" компани холбогдох зөвшөөрөл олгоогүй болно. Оюу толгойн тендерийн бичиг баримтууд болон мэдээлэл нь зөвхөн “Оюу толгой” ХХК-ний цахим хуудаст үнэ төлбөргүйгээр байрладаг ба уг зөвшөөрлийг аливаа гуравдагч талд олгодоггүй. Хэрэв та болзошгүй хууль бус үйлдэлтэй тулгарсан гэж үзэж байгаа бол таныг ямар нэг төлбөр төлөхгүй байхыг бидний зүгээс зөвлөхийн зэрэгцээ манай компанийн procurement@ot.mn холбоосоор бидэнд энэ талаар мэдэгдэнэ үү.

ГҮНИЙ УУРХАЙН ШАЛГАРСАН КОМПАНИУДЫН ЖАГСААЛТ

Гэрээний гарчиг Компаний нэр Холбогдох хүн И-мэйл Вэбсайт

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Далд уурхайн үйл ажиллагаа- Уурхайн нэвтрэлтийн хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Уул уурхайн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн инженерчлэлийн үйлчилгээг үзүүлж, уурхайн нэвтрэлт, бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааг баг хамт олондоо болон Оюу Толгой компаний хэмжээнд үлгэрлэн манлайлах
  • Гүйцэтгэж буй ажлаа аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, холбогдох ЭМААБО-ын стандартын дагуу гүйцэтгэх, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэхэд чиглэн ажиллах
  • Аюулгүй ажиллагааны стандарт, процесс, журмыг уурхайн талбарын бүх ажилтанд дагаж мөрдүүлэхэд анхаарах
  • Ажлын төлөвлөгөөнд дурьдагдсан аюул эрсдэлийг тодорхойлж, бууруулж, удирдах
  • Ослын дүн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, ААДШ, Аюулгүй ажиллагааны ярилцлага, аудитуудад оролцох
  • Ажлын төлөвлөгөө, хуваарийн дагуу хариуцсан хэсгүүдийн малталт, өргөтгөлийн үйл ажиллагаанд тогтмол үзлэг хийх
  • Багийн долоо хоног, сар тутмын гүйцэтгэлийн төлөвлөгөөний мэдээллийг танилцуулах
  • Хөндлөн малталтын өргөтгөлийн төсөл, уурхайн үйлчилгээ, бетон/бэхэлгээний суурилуулалтын мэдээллээр хангах
  • Нэгдсэн төлөвлөгөөнд долоо хоног, улирал тутмын төлөвлөлт, тайланг гаргах, мэдээлэл нэгтгэх
  • Төслийн үндсэн явцыг хянах мэдээллийн хүснэгтийг сар бүр боловсруулах
  • Гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран ААДШ, Эрсдэлийн үнэлгээг боловсруулж гаргах
  • Уурхайн талбарын усны болон агааржуулалтын системийн засвар үйлчилгээний стратегийг агааржуулалт хариуцсан хэлтэстэй хамтран боловсруулах
  • Гадны хамтран ажиллагч талуудад мэдээлэл өгөх, өргөтгөлийн бүхий л шатанд барилгын багуудтай ажил үүргээ уялдуулах
  • Хэлтсийн хэвийн үйл ажиллагааг хангахад зориулагдсан журам, бичиг баримтыг боловсруулах
  • Төсөл, зураг төсөлийн ажил, аюулгүй ажиллагааны соёл, үр дүнтэй багийн ажиллагааг бий болгохгэх мэт ажилтай холбогдох бүх чиглэлээр инженерүүдэд сургаж зааварчлах, хөгжүүлэх,
  • Дараах чиглэлүүдэд сар тутамд ажлын тайланд хяналт тавих, дүн шинжилгээ хийх:
  • Биет- өргөтгөлийн түвшний ахилт, тулгуур бэхэлгээний суурилуулалт
  • Чанар- өсөлт бууралт, зөрчил, хорогдол
  • Бараа материалын ашиглалтын оновчтой стратегийг бий болгох, зардлыг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээг хийх
  • Долоо хоногийн гүйцэтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Далд уурхайн үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах нөөц бололцоог тодорхойлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөх, далд уурхайн өргөтгөлийн төслийн үндсэн зорилтод хүрч ажиллах
  • Уурхайн зохион байгуулалт, техникийн үйлчилгээний багтай ойр хамтран ажиллаж, төслийн үндсэн төлөвлөлтөнд нийцүүлэн ажлын хуваарилалт, төлөвлөгөөг боловсруулах
  • Хөндлөн малталтын өргөтгөлийн хэсгийн холбогдох хурлуудад оролцох, хөтлөх

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер эсвэл адилтгах чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах, зэрэгтэй байх
  • 2-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага, ажлын байран дээрх сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх
  • Гүний уурхайн орчинд дор хаяж 1 жил ажилласан байх
  • Ажил мэргэжлээс шалтгаалах аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай, аюулгүй ажиллагааны туршлагуудыг эзэмшсэн, аюулыг таньдаг байх
  • Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)