ГҮНИЙ УУРХАЙН ШАЛГАРСАН КОМПАНИУДЫН ЖАГСААЛТ

Оюу толгойн Гүний уурхайн төслөөс байгуулагдсан гэрээнүүдийн жагсаалтыг гаргасан болно. Уг жагсаалтыг гаргаснаар гэрээт компаниуд руу иргэд болон аж ахуйн нэгжүүд холбогдон туслан гүйцэтгэх ажил байгаа эсэх, эсвэл шинэ ажлын байр гарч буй талаар лавлан асууж тодруулах боломжтой болох юм. Уг мэдээллийг гаргаснаараа "Оюу толгой" ХХК гэрээт компаниудынхаа дотоод хэрэгт оролцдоггүй, өмнөөс аливаа нэгэн шийдвэрийг гаргадаггүй болно.

АНХААРУУЛГА!

“Оюу толгой” компанитай холбоогүй зарим нэг цахим хуудас Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авах болон Тендерийн бичиг баримтуудыг цахим хуудсандаа төлбөртэй тавьж байгааг бид анхааралдаа авсан байгаа болно. Эдгээр цахим хуудаст "Оюу толгой" компани холбогдох зөвшөөрөл олгоогүй болно. Оюу толгойн тендерийн бичиг баримтууд болон мэдээлэл нь зөвхөн “Оюу толгой” ХХК-ний цахим хуудаст үнэ төлбөргүйгээр байрладаг ба уг зөвшөөрлийг аливаа гуравдагч талд олгодоггүй. Хэрэв та болзошгүй хууль бус үйлдэлтэй тулгарсан гэж үзэж байгаа бол таныг ямар нэг төлбөр төлөхгүй байхыг бидний зүгээс зөвлөхийн зэрэгцээ манай компанийн procurement@ot.mn холбоосоор бидэнд энэ талаар мэдэгдэнэ үү.

ГҮНИЙ УУРХАЙН ШАЛГАРСАН КОМПАНИУДЫН ЖАГСААЛТ

Гэрээний гарчиг Компаний нэр Холбогдох хүн И-мэйл Вэбсайт

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгой ХХК Гүний уурхай - Геотехникийн үйлчилгээний хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах тав (5) Геотехникийн техникч ажлын байрандшалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн геотехникийн техникийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Геотехникийн хөтөлбөрийн бүхий л талуудад туслах:
  • Геотехникийн мэдээллийг зааврын дагуу цуглуулах. Үүнд: Шүршмэл бетоны чанарын хяналт шалгалтад оролцох, бэхэлгээний боолтны татах туршилт хийх, MPBX ба SMART кабелуудийн өгөгдлийг тэмдэглэж авах, Z+F Лазер сканерын системийг ашиглан өгөгдөл цуглуулах, мөргөцөгөөс авсан дээжнээс чулуулгийн бат бөх чанарыг шинжлэх, малталтын циклийн хугацаа болон чулуулгийн бэхэлгээний асуудлуудад туслах гэх мэт;
  • Цуглуулсан өгөгдлүүдийг системд оруулах. Үүнд: Геотехникийн мөргөцгийн зураглал, бэхэлгээний боолтны татах туршилтын мэдээлэл, шүршмэл бетоны чанарын шалгалт, MPBX ба SMART кабелуудийн өгөгдлийн мэдээлэл, өдөр тутмын ажлын тайлангийн боловсруулалт;
  • Геотехникийн ахлах ажилтан, ахлах мэргэжилтэний зааварчилгааны дагуу тоног төхөөрөмжийг суурилуулахад туслах.
  • Үйл ажиллагааны бүтээмж – Гадаргын ажил Геотехникийн хөтөлбөрийн бүхий л талаар туслах: Геотехникийн чөмгөн дээж дэх мэдээллүүдтэй холбоотой ажлуудыг зааварласаны дагуу хийж гүйцэтгэнэ. Үүнд: Чөмгөн дээжийг цуглуулж, хадгалах, Геотехникийн өрмийн чөмгөн дээжинд чиглэлийн шулуун татах ба тэмдэглэгээ хийх, Геотехникийн чөмгөн дээжинд бат бэхийн цэгэн тест туршилт хийх.
  • Цуглуулсан өгөгдлийг системд оруулах. Үүнд: Чөмөгөн дээж болон бүтцийн баримтжуулалтаас авсан өгөгдлүүд, бат бэхийн цэгэн тест туршилтаас авсан өгөгдлүүд, Гүнээс Z+F Лазер шинжилгээний системийг ашиглан олж авсан өгөгдлийг боловсруулж геотехникийн инженерүүдийн цаашдын боловсруулалтанд бэлтгэх, AutoCAD, Vulcan, GoCAD, Desk гэх мэт компьютер графикийн системүүд рүү өгөгдөл оруулахад туслах.
  • Ажлын байран дээрх шилдэг арга туршлага, сурч мэдэх олон боломжуудыг ашиглан суралцаж, геотехникийн ахлах ажилтнуудын удирдамж зааварчилгааг хүлээн авч, ирээдүйн үүрэг хариуцлагад өөрийгөө бэлтгэнэ
  • Өөртөө болон, багийн гишүүд, таны ойр орчимд ажиллаж буй бусад хүмүүсийн ЭМААБО хамааралтай асуудлыг мэдэж, хийж буй ажлын эрсдлийг үнэлэх
  • Цуглуулсан мэдээлэл нь шинжлэх ухаанч байдлаар авагдсан ба шинжилгээнд ашиглаж болохуйц байх
  • Дата өгөгдлийн чанарын хяналтыг хийж, өгөгдлийн аудит шалгалтанд туслалцаа үзүүлэх
  • Чулуулгийн бэхэлгээний шалгалт хийж, бэхэлгээ нь зураг төлөвлөгөөний дагуу байгааг бататгах
  • Чанарын хяналт баталгаажуулалтын ажилд туслалцаа үзүүлэн бэхэлгээний чанарыг төлөвлөгөөтэй харьцуулан шалгах

Тавигдах шаардлага

  • Геологи, Газарзүйн шинжлэх ухаан эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр зэрэгтэй байх
  • 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага, ажлын байран дээрх сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх
  • Гүний уурхайн орчинд ажиллах бие бялдар, сэтгэл санааны бүрэн чадамжтай байх
  • Ажил мэргэжлээс шалтгаалах аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай, аюулгүй ажиллагааны туршлагуудыг эзэмшсэн, аюулыг таньдаг байх Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)