ГҮНИЙ УУРХАЙН ШАЛГАРСАН КОМПАНИУДЫН ЖАГСААЛТ

Оюу толгойн Гүний уурхайн төслөөс байгуулагдсан гэрээнүүдийн жагсаалтыг гаргасан болно. Уг жагсаалтыг гаргаснаар гэрээт компаниуд руу иргэд болон аж ахуйн нэгжүүд холбогдон туслан гүйцэтгэх ажил байгаа эсэх, эсвэл шинэ ажлын байр гарч буй талаар лавлан асууж тодруулах боломжтой болох юм. Уг мэдээллийг гаргаснаараа "Оюу толгой" ХХК гэрээт компаниудынхаа дотоод хэрэгт оролцдоггүй, өмнөөс аливаа нэгэн шийдвэрийг гаргадаггүй болно.

АНХААРУУЛГА!

“Оюу толгой” компанитай холбоогүй зарим нэг цахим хуудас Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авах болон Тендерийн бичиг баримтуудыг цахим хуудсандаа төлбөртэй тавьж байгааг бид анхааралдаа авсан байгаа болно. Эдгээр цахим хуудаст "Оюу толгой" компани холбогдох зөвшөөрөл олгоогүй болно. Оюу толгойн тендерийн бичиг баримтууд болон мэдээлэл нь зөвхөн “Оюу толгой” ХХК-ний цахим хуудаст үнэ төлбөргүйгээр байрладаг ба уг зөвшөөрлийг аливаа гуравдагч талд олгодоггүй. Хэрэв та болзошгүй хууль бус үйлдэлтэй тулгарсан гэж үзэж байгаа бол таныг ямар нэг төлбөр төлөхгүй байхыг бидний зүгээс зөвлөхийн зэрэгцээ манай компанийн procurement@ot.mn холбоосоор бидэнд энэ талаар мэдэгдэнэ үү.

ГҮНИЙ УУРХАЙН ШАЛГАРСАН КОМПАНИУДЫН ЖАГСААЛТ

Гэрээний гарчиг Компаний нэр Холбогдох хүн И-мэйл Вэбсайт

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Далд уурхайн - Техникийн үйлчилгээний хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурван (3) Өрөмдлөг, тэсэлгээний инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн өрөмдлөг, тэсэлгээний инженерчлэлийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Уурхайн өрөмдлөг, цэнэглэх ажлуудтай холбоотой өгөгдлийн сангийн нарийн бүртгэлийг хөтлөх
  • Өгөгдлийн дүн шинжилгээ, сайржуулалтын зөвлөмж
  • Баарсан цэнэгийн хяналт шалгалт, цаашид дахин баарахаас сэргийлэх зөвлөмжүүд
  • Мөргөцөгийн тэсэлгээ тус бүрийн өрөмдлөг, тэсэлгээний гүйцэтгэлийн тайланг бэлтгэн гаргах
  • Операторуудын төлөвлөгөөг ханган биелүүлэж буй талаар гүйцэтгэгчийн болон ОТ-н удирдлагуудад талйлагнах
  • Өрөмдлөг, тэсэлгээний ахлах инженерийн байхгүй хугацаанд тэсэлгээний пасспортыг хянаж, батлах
  • Өрөмдлөг, тэсэлгээний ахлах инженерт Тэсрэх материалын удирдлагын төлөвлөгөө /ТМУТ/ гаргах, хянах болон тэдгээртэй холбоотой ажлуудад туслах
  • Бэлтгэл ажил хангалтгүй хийгдсэн эсвэл хэтрүүлэн тэсэлсэн хэсгүүдэд өрөмдлөгийн төлөвлөлтийг гаргахад туслах
  • Тааз болон шаланд цэнэглэлт хийх гэх мэт босоо нэвтрэлтийн гүйцэтгэлд зөвлөмжөөр хангах
  • ТМУТ-ий дагуу өрөмдлөг, цэнэглэлтийн ажил болон малталтын операторын төлөвлөлтийн биелэлтэнд сар тутмын хяналтыг хийх
  • ТМУТ-ийн дагуу тэсрэх материал тээвэрлэх тээврийн хэрэгсэлд сар тутмын хяналт шалгалтыг явуулах
  • CRM /НЭУ/ болон аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагуудын сар тутам хангаж гүйцэтгэх
  • Өрөмдлөг, тэсэлгээний ажилд шаардлага гарсан тухай бүрт талбайн болон оффисын орчиндбайнга дэмжлэг үзүүлэх
  • Бусад шаардлагатай үүрэг хариуцлагууд

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер эсвэл адилтгах чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах, зэрэгтэй байх
  • 2-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага, ажлын байран дээрх сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх
  • Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, явцыг хянаж, тухайн ажлыг гүйцэтгэхэд саад болж буй асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай бол дээд удирдлагадаа мэдэгдэх
  • Бизнесийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай шийдвэрийг цаг алдалгүй гаргахад хэрэгцээтэй мэдээ мэдээллийг авч, дүн шинжилгээ хийх
  • Багийн нэн тэргүүний асуудлыг шийдвэрлэхийн тулд байгаа нөөц бололцоогоо бүрэн дүүрэн, хамгийн үр дүнтэй, хэмнэлттэй байдлаар ашиглах
  • Ажлын стандарт журмын дагуу гүйцэтгэж байгаа бүх ажил үүргийг илүү бүтээмжтэй гүйцэтгэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх
  • Ахлах ажилтнуудын хувьд өдөр тутмынхаас долоо хоног тутмын ажлын гүйцэтгэлдээ нэн тэргүүнд анхаарах.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)