Гүний уурхайн хяналтын ажилтан
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК, Гүний уурхай - Тактикийн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гүний уурхайн хяналтын ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны гол зорилго нь ээлжийн нэгдсэн төлөвлөгөөг аюул осолгүй, цаг хугацаандаа, төсөвтөө багтаан биелүүлэхэд оршино.
Үүрэг даалгавар:
- Ээлжийн төлөвлөгөөний гүйцэтгэл болоод нийцлийг хангахаар богино давтамжит хяналт зохицуулалт хийнэ;
- Газрын гадаргад тээвэрлэн гаргах хүдэр, чулуулгийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд нөөцөд богино давтамжит хяналт зохицуулалт хийнэ;
- Ээлжийн турш далд уурхайн бүх үйл ажиллагаатай хамааралтай гаргасан ажлын хуваарийн өөрчлөлт, шийдвэрүүд далд уурхай болоод Оюу Толгойн нэгдсэн ээлжийн төлөвлөгөөг биелүүлэхэд чиглэсэн байхыг хариуцна;
- Тактикийн хянан зохицуулалтын багийг манлайлал, удирдлагын дэмжлэгээр хангана;
- Онц байдлын удирдлагын ажил үүргийг холбогдох журмын дагуу гүйцэтгэнэ;
- Тактикийн хянан зохицуулалтын багийг үйл ажиллагааны дата, ээлжийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн зөрүүний шалтгаан болоод Тактикийн хянан зохицуулалтын багийн гаргасан шийдвэрийн бүртгэл хөтлөхөд дадлагажуулна;
- Ээлжийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулахад Тактикийн нэгдсэн төлөвлөлтийн багтай хамтран ажиллана;
- Чухал мэдээллүүдийг далд уурхайн ажилчдад цаг тухайд нь бүх радио сувгаар зарлана.
Тавигдах шаардлага:
- Хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэжилийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх,
- Гүний уурхайд ажиллаж байсан туршлагатай байх;
- Гүний уурхайн логистикийн ажлын туршлагатай бол давуу тал болно;
- Хяналтын өрөөнд ажилласан туршлагатай бол давуу тал болно;
- Уурхайн хяналтын программууд дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно,
- MS Office Excel, Outlook дээр чадварлаг ажилладаг байх;
- Англи хэлний чадвар өндөр байх.
- Хүмүүстэй харилцах болон харилцааны өндөр чадвартай байх;
- Шийдвэрийг түргэвчлүүлэхийн тулд асуудлыг дээш мэдээлэх туршлагатай байх;
- Ажлын байран дахь аюулыг тодорхойлж, ноцтой эрсдэлийг удирдах чадвартай байх;
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.