Гүний уурхайн тоног төхөөрөмжийн сургагч

Нээлтийн огноо: 2021-10-22 00:00
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалт хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гүний уурхайн тоног төхөөрөмжийн сургагч ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь зохих аргачлалыг ашиглан гүний уурхайн тоног төхөөрөмжийн операторуудад шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх, ажлын орчинг аюулгүй байлгахад оршино. Тус сургалт нь танхимын хичээл, симуляторын хичээл, ажлын байран дахь үзүүлэх сургалт, ур чадварын үнэлгээ гэсэн хэд хэдэн хэсгүүдээс бүрдэнэ.

Үүрэг даалгавар

  • Сургалтын материал, шалгалтын материал бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх
  • Сургалтын хуваарь гаргаж, зохицуулах
  • Гүний уурхайд ажлын байран дээрх сургалт удирдах, заах
  • Шаардлагатай бол танхимын хичээлээр дамжуулж мэдлэг олгох, практик дадлагын хичээл зохион байгуулах, шалгалт авах, ур чадварын нотолгооны шалгалт авах.
  • Сургалтын материал, үнэлгээний хэрэгслийг сайжруулахад хувь нэмэр оруулах
  • Сургалттай холбоотой бүх баримт бичиг шинэчлэгдэж, зохион байгуулагдсан эсэхийг шалгах ба ингэснээр баримтжуулах системийг ашиглан бичиг баримтыг хадгалж, хэрэглэхэд хялбар болгох
  • Сургалтын аудит, үнэлгээнд оролцох
  • Операторын сургалтын хэрэгцээ шаардлагад нийцсэн, сургалтын зорилгыг хангасан, эзэмших ёстой ур чадвар, чадавхиуд орхигдохгүй байх нөхцлийг баталгаажуулсан байдлаар сургалтад үнэлгээ өгөх
  • Гүний уурхайн сургалтын хэлтсийн Операторын сургалт хариуцсан ахлах ажилтанд ажлаа шууд тайлагнана.

Тавигдах шаардлага

  • Мэргэжлийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх
  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмж ашиглаж байсан 3-аас доошгүй жилийн туршлагатай
  • Хүнд тоног төхөөрөмжийн операторын гэрчилгээтэй
  • Монгол улсын B, С, М ангиллын жолооны үнэмлэхтэй
  • Ажлын байр, сургалт, үнэлгээний чиглэлийн диплом эсвэл IV түвшний гэрчилгээтэй (TAE) эсвэл түүнтэй ижил төрлийн сургалтанд хамрагдсан гэрчилгээ
  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмж дээр ажиллах өндөр ур чадвартай
  • Тоног төхөөрөмжийн сургагч, дадлагажуулагч багшаар ажиллаж байсан туршлагатай, шинэ операторуудыг удирдах чадвартай
  • Гүний уурхайд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.