Гүний уурхайн технологийн засвар үйлчилгээний ерөнхий зөвлөх

Нээлтийн огноо: 2022-02-15
Хаалтын огноо: 2022-03-04 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гүний уурхайн технологийн засвар үйлчилгээний ерөнхий зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь технологийн системүүдийн засвар үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай үйл явц, чадавхыг шаардлагатай бэлэн байдал, гүйцэтгэлийн түвшинд байлгах, мөн уурхай хөгжихийн хирээр хийгдэх систем, дэд бүтцийн өргөтгөлүүд дээр голлон төвлөрч ажиллана.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн технологийн засвар үйлчилгээний багийг удирдан мэргэжилтэн, инженер, техникчид, технологийг бэлтгэн нийлүүлэгч гурав дахь этгээдүүдээс бүрдэх харилцан ажиллагаатай багуудад туслан, зааварлаж, аюулгүй ажиллагааг өндөр түвшинд байлгахын зэрэгцээ бэлэн байдал, гүйцэтгэлийн зорилгоор хангахын тулд эцсийн хэрэглэгчтэй нягт хамтран ажиллана.
  • Гүний уурхайн технологийн засвар үйлчилгээний стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг удирдан чиглүүлэх.
  • Бизнесийн үнэ цэнтэй тэргүүлэх чиглэлүүдийг хөдөлгөгч түншлэл, мөн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа болон бүтээмжийг сайжруулах түүчээлэгч технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх.
  • Гүний уурхайн багийн дотор алсын удирдлагатай болон автомат тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний удирдлага, хөрөнгийн хяналтын технологиудын чадавх гэх мэт технологиор мэдлэг, ойлголт, мэргэшсэн байдлыг бий болгох.
  • Гүний уурхайн амжилттай болгоход шаардлагатай гүний уурхайн технологийн ирээдүйн чиг замын зураг, үүрэг, чадавх, ур чадвар, соёлыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн төлөө ажиллана.
  • Илүү өргөн хүрээний бизнесийн үйл ажиллагаанд оролцох, хамтын ажиллагааны амжилтад хүрэх зорилгоор Рио Тинто-н Төгөлдөршлийн төв, Бүтээгдэхүүний бүлгүүд, Бэлтгэн нийлүүлэгч түншүүдийн төрөл бүрийн багуудтай хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлнэ.

Тавигдах шаардлага

  • Инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй бол давуу тал болох боловч аж үйлдвэрийн салбарт ахиж дэвшин ажилласан туршлагатай бол харгалзан үзнэ.
  • Газар зүйн хувьд тархмал, туршлагатай мөн гүний уурхайн багийн гаднах олон төрлийн оролцогч талуудыг хэрхэн удирдах талаар ойлголттой.
  • Үйлчлүүлэгчээ боддог, зардлыг бууруулахын зэрэгцээ байнга бэлэн байдал, гүйцэтгэлийг сайжруулах илүү сайн арга замуудыг эрэлхийлдэг.
  • Ойлгомжтой харилцаа, илтгэх ур чадвартай, хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй.
  • Шинэ зүйлсийг турших, уламжлалт сэтгэлгээг сорих хүсэлтэй;
  • Үр дүн гаргахад тууштай хичээдэг.
  • Дижитал радио, сүлжээ, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний удирдлага, автоматчилал, тоног төхөөрөмжийн хяналт, удирдлагын систем гэх мэт гүний уурхайн холбоо харилцааны системийн гүйцэтгэл, засвар үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх ажлаар туршлага хуримтлуулсан.
  • Тоног төхөөрөмж эсвэл технологийн засвар үйлчилгээний стратеги боловсруулах, төлөвлөгөө, төсвийн гүйцэтгэлийн туршлагатай.
  • Ялангуяа металл, уул уурхайн компанид шаардлагатай соёлын болон үйл явцын өөрчлөлт гэх мэт нарийн төвөгтэй, томоохон хэмжээний дэд бүтэц, тоног төхөөрөмжийн хэрэгжилтийн төслүүдийг удирдсан, төлөвлөсөн, хэрэгжүүлсэн туршлагаа нотлон харуулсан.
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны өндөр ур чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.