Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын багийн ахлах

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засвар

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах дөрөв (4) Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын багийн ахлах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь компанийн бодлого, дүрэм журмын дагуу тухайн үйл ажиллагааны нэгжид тоног төхөөрөмжийг ажиллуулах, x`засвар үйлчилгээг хийж багийн тавьсан зорилгод хүрэх, төлөвлөгөөг биелүүлэх болно.

Үүрэг даалгавар

  • Өгөгдсөн үүрэг даалгаварыг аюулгүй гүйцэтгэж, холбогдох бүх Аюулгүй Ажиллагааны Бодлого, Стандартуудыг дагаж мөрдөх.
  • Аюулгүй ажиллагааны бүх мэдээлэл, ажлын байран дээрх зааварчилгаа, аюулгүй ажиллагааны горимыг дагаж мөрдөнө.
  • Танай багийн гишүүд аюулгүй ажиллагааны бүх зааврыг дагаж мөрдөж байгаа эсэхэд анхаарах.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгал орчны талаар хувийн болон үйл ажиллагааны чиглэлээр ханган, хувь хүний мэдлэг, ажлын байр болон гэртээ хариуцлагатай байх зэргээр аюулгүй ажиллагааг онцгой анхаарах ажлын соёлыг хэрэгжүүлэх.
  • Төсвийн шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэлийн зорилтыг аюулгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд талбайн өдөр тутмын үйл ажиллагаа, ажил үүргийг зохицуулж ажиллах.
  • Засварын ажилтны сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй ашиглаж, үр дүн тасралтгүй сайжирч байхад анхаарах
  • Бутлуур, агааржуулалтын хаалга,бусад суурин тоног төхөөрөмж болон материал зөөвөрлөх системийн үзлэг шалгалт, засвар үйлчилгээг аюулгүй ажиллагааны стандартын хүрээнд чанарын өндөр гүйцэтгэлэй хийнэ. Ажлын байрны эмх цэгц багаж хэрэгсэл бүрэн бүтэн эсэхийг нягтлан шалгана.
  • Өргүүрийн оператор, хяналтын өрөө, бусад талбайн операторууд болон засварын багийхантайгаатогтмол найдвартай харилцаа холбоотой ажиллана
  • Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх, ажлын явцыг бүртгэх, ажилд саад учруулж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай үед мэдээлэх.
  • Ажлын багт ажлыг аюулгүй үр дүнтэй гүйцэтгэхэд шаарлагатай мэдээ мэдээллээр хан гөгдсөн үүрэг даалгаварыг аюулгүй гүйцэтгэж, холбогдох бүх Аюулгүй Ажиллагааны Бодлого, Стандартуудыг дагаж мөрдөх.
  • Аюулгүй ажиллагааны бүх мэдээлэл, ажлын байран дээрх зааварчилгаа, аюулгүй ажиллагааны горимыг дагаж мөрдөнө.
  • Төсвийн шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэлийн зорилтыг аюулгүй, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд талбайн өдөр тутмын үйл ажиллагаа, ажил үүргийг зохицуулж ажиллах.
  • Засварын ажилтны сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй ашиглаж, үр дүн тасралтгүй сайжирч байхад анхаарах
  • Бутлуур, агааржуулалтын хаалга,бусад суурин тоног төхөөрөмж болон материал зөөвөрлөх системийн үзлэг шалгалт, засвар үйлчилгээг аюулгүй ажиллагааны стандартын хүрээнд чанарын өндөр гүйцэтгэлэй хийнэ. Ажлын байрны эмх цэгц багаж хэрэгсэл бүрэн бүтэн эсэхийг нягтлан шалгана.
  • Өргүүрийн оператор, хяналтын өрөө, бусад талбайн операторууд болон засварын багийхантайгаатогтмол найдвартай харилцаа холбоотой ажиллана
  • Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх, ажлын явцыг бүртгэх, ажилд саад учруулж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай үед мэдээлэх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс олж авсан бүрэн дунд боловсролын дараах эсвэл түүнтэй тэнцэх мэргэжлийн боловсролын гэрчилгээтэй(дадлагажигч эсвэл мэргэжлийн үнэмлэх) байх
  • Механик инженер эсвэл үүнтэй дүйцэхүйц нарийн мэргэжлийн дадлагажуулах сургалтанд хамрагдсан байвал давуу тал болно.
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Майкрософт Оффис-ын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай байх
  • Аюулгүй ажиллагааны соёлыг эрхэмлэдэг байх


Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.