Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварчин

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засвар

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах зургаа (6) Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн дугуйн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Ажил эхлэхийн өмнөх хурлаар зааварчилгаа авах, цуглуулах
  • Холбогдох бүх баримт бичгүүдийг бөглөх, ГУ-н Суурин тоног төхөөрөмжийн засварын газрын тоног төхөөрөмжүүдэд холбоотой шалгалт, засвар үйлчилгээ хийх.
  • Төрөл бүрийн суурин тоног төхөөрөмжүүдэд тогтмол PM01 засвар үйлчилгээ хийх
  • Үзлэг хийж, алдааг илрүүлж, оношлогоонд болон шууд эсвэл төлөвлөсөн засварын ажилд туслалцаа үзүүлэх.
  • Ахлах ажилтан ба төлөвлөгч нартай хамтаар шаардлагатай үзлэг шалгалт / засвар хэсгүүдийг баримтжуулахад туслах.
  • Энэ бүх үйл явцын тэмдэглэл хөтлөх.
  • Гар багаж хэрэгслийг аюулгүй ашиглах чадвартай байх
  • Багаж төхөөрөмжүүдийг зөв зохистой арчлах ба ажлын талбайг эмх цэгцтэй байлгах чадварыг харуулах.
  • Бусад шаардлагатай болон ахлах ажилтнуудын тодорхойлсон ажил үүргүүд.
  • Шаардлагатай тохиолдолд гагнуурын багийн бусад механик угсралт / хийцэд туслах.
  • Ахлах ажилчдын зааварчилгааг дагах.
  • Хувийн хамгаалах хэрэгсэл ашиглах

Тавигдах шаардлага

  • Техникийн үйлчилгээ, инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Нарийн мэргэжлийн дадлагажуулах сургалтаас олгосон мэргэжлийн үнэмлэх эсвэл гэрчилгээ, ижил төстэй мэргэшлийн чиглэлийн ажлын туршлага.
  • Ажлын стандарт журмын дагуу гүйцэтгэж байгаа бүх ажил үүргийг илүү бүтээмжтэй гүйцэтгэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил соёлтой байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.