Гүний уурхайн сургалтын ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2022-11-09
Хаалтын огноо: 2022-11-23 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гүний уурхайн сургалтын ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Тухайн албан тушаалын үндсэн зорилго нь Оюу Толгойн Гүний Уурхайн Төсөлд (Үе шат II) дэмжлэг үзүүлж, гүний уурхайн үйл ажиллагаанд хүргэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, зан чанарыг бий болгох сургалтын хөтөлбөрийг тодорхойлж, боловсруулж гарган, хэрэгжүүлэх явдал юм. Албан тушаалтан нь төлөвлөгдсөн олборлолтын арга аргачлал, уурхайн тоног төхөөрөмж, суурин тоног төхөөрөмжүүдийн аюулгүй, үр ашигтай үйл ажиллагаатай холбоотой Ажиллах Хүчний Төлөвлөгөөнд заасан бүхий л үүрэг рольд шаардагдах сургалтын хэрэгцээг үнэлэх стратегийн төлөвлөлт, ба хэрэгжилтийг хариуцаж ажиллана. Мөн түүнчлэн Төслийн соёлын, манлайллын, мэргэжлийн хөгжлийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлон сургалтын хөтөлбөр гарган, Үндэсний ажилчдын чадварыг сайжруулна. Үүнд ур чадварыг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ур бүс нутгийн хөдөлмөр эрхлэлт ба чадвар хөгжүүүлэх зорилтуудыг хангах явдал орно.

Үүрэг даалгавар

  • Сургагч багш нар болон холбогдох менежерүүдтэй холбогдон сургалтын байршил, цаг, сургалтын байрыг товлох
  • Сургалтын хөтөлбөрийг боловсруулж сургалтын ахлах мэргэжилтнээр батлуулан холбогдолтой бүх хэлтэст тараана
  • Сургалтанд хамрагдагсдын жагсаалт, сургалтын материалын түгээлт, сургалтанд хяналт тавьж, суралцагсдыг сургалтын явцад хяналт тавин сургагч багш нарт дэмжлэг үзүүлэх зэргээр сургалтыг зохион байгуулах
  • Сургалтанд хамрагдах ажилчдын жагсаалтыг бэлтгэж, гарын үсэг зуруулан авах
  • Сургалтанд ашиглагдах материалын хуваарийг гаргах талаар холбогдох менежер / ахлах ажилтануудтай харилцах
  • Дүрэм журманд заасны дагуу сургалтын материалуудыг удирдан зохицуулах
  • Сургалтын материалын фотожуулах, тараалт, удирдлагыг бичиг баримтын хяналтын журамд заасны дагуу гүйцэтгэх
  • Сургалтын материалуудыг тодорхой хугацаатайгаар нөөцлөн, шалгах
  • Сургалтын бүртгэлийн хуудсуудыг баримт бичгийн хяналтын журмын дагуу удирдан зохицуулах
  • Ажилчдын ур чадварын үнэлгээ хийхэд туслах
  • Гүйцэтгэлийн үнэлгээ, урамшууллын системийг дэмжин, хэрэгжүүлэх
  • Сургалтын хөтөлбөрийг компанийн дүрэм журмын дагуу боловсруулах
  • Олон нийттэй харилцах болон соёлын мэдлэг олгох сургалт болон олон нийтийн аюулгүй ажиллагаа, зөвшөөрөгдөх хэм хэмжээг сурталчилсан мэдээллийн багцыг бэлтгэн, хүргэх
  • Танхимын сургалтын материалуудад шилжих тул нэмэлт сургалт курсыг явуулах
  • Сургалтын хөтөлбөрт гарсан цоорхой, сургалтын хэрэгцээ шаардлагад хийх дүн шинжилгээнд оролцон Аюулгүй ажиллагааны стандартуудыг тогтоон, сайжруулалтын зорилтуудыг тодорхойлох
  • Шаардлагатай үед уурхайн талбарын удирдлагууд, ажилтнуудыг сургалт, хөгжүүлэлтийн зөвлөмжөөр хангах
  • Сургалтын аудит болон үнэлгээнд оролцох
  • Өөрсдийн ур чадварыг уурхайн талбарын сургалтын хэрэгцээ шаардлагад нийцэж буй эсэх, суралцах зорилтод хүрч байгаа эсэх болон тусгайлсан ур чадварын нэгж хэсгүүдэд чиглэж чадаж буй эсэхийг нягтлах үүднээс сургалтанд үнэлэлт дүгнэлт өгөх
  • Сургалттай холбоотой сүүлийн үеийн асуудлуудаар мэдээлэл авах болон сургалт курсуудын боловсруулалтанд туслах зорилгоор дотоод болон гадны ажлын хэсгүүд, зөвлөл, оролцогч талуудтай харилцах
  • Сургалтын үйл ажиллагааны ложистик болон захиалгыг удирдан зохицуулах
  • Сургалтын баримт бичгүүд болон ур чадвар олгох сургалтын бүртгэлүүдийг баримт бичгийн удирдлагын стандартын дагуу удирдах
  • Техникийн аюулгүй ажиллагааны сургалт курсуудыг орчуулж, харилцан туслалцах болон бие даан сургалт явуулахын төлөө ажиллах"

Тавигдах шаардлага

  • Магистр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдсан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Дээд боловсрол, Мэргэжил Сургалт Үйлдвэрлийн төв, Ажлын байрны Сургалт, Үнэлгээний IV-р зэргийн гэрчилгээтэй байх
  • Уурхайн орчинд Сургалтын удирдах албан тушаалд ажиллаж байсан 3 ба түүнээс дээш жилийн туршлагатай. (ГУ-н талаар туршлагатай) байх
  • Сургалтын Удирдлагын Систем, Вебэд суурилсан Сургалтын Сайжруулалтын програм хангамж (жиш. Articulate 13 болон Story Board), Сургалтын Технологийг Удирдаж байсан туршлагатай. (завгварчлалын сургалт) байх
  • Microsoft excel болон оффисын програмууд дээр ахисан түвшний туршлагатай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай бол сайн

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.