Гүний уурхайн ложистикийн оператор
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн үйл ажиллагаа – Босоо амны үйл ажиллагаа тээвэрлэлтийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Гүний уурхайн ложистикийн оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь бараа, материалыг авч тэдгээрийг зорьсон газарт нь зааварчилгааны дагуу хүргэж өгнө. Материалыг хүргэхдээ аюулгүй ажиллагааг эрхэмлэж, үр дүнтэй хүргэх, мөн ГУ-н автобусаар хүн тээвэрлэх.
Үүрэг даалгавар
- Өөрт томилогдсон хүргэлтийн машинаа хэрхэн ажиллуулах, аюулгүй жолоодох талаар бүрэн ойлголттой байх
- Бараа материалыг эхлэх цэгээс тогтоосон газар хүртэл тээвэрлэх
- Бараа материалыг эмх цэгцтэй, аюулгүй байдлаар тээвэрлэж хүргэх
- ГУ автобусны маршрут, цагийн хуваарийн дагуу автобусаар хүн тээвэрлэх
- Эвдрэл гэмтэлээс сэргийлж бараа материалыг найдвартай бэхлэх дээр анхаарах
- Сонгогдсон газруудад ачааны машинаас бараа материалыг аюулгүй, найдвартай буулгах
- Тээвэрлэлтийг цаг тухайд нь газрын зураг дээр баталгаажуулах
- Шаардлагатай бол замын хөдөлгөөний байдал, саатал гэх мэтийг мэдээлнэ
- Тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт хийх
- Тээврийн хэрэгслийг үргэлж цэвэрхэн байлгах
- Компанийн дүрэм журмыг дагаж мөрдөх
- Замын хөдөлгөөний зохицуулалтын бүх дүрэм журмыг дагаж мөрдөж, замын нөхцлийн дагуу жолоодох.
- Аюулгүй ажиллагааг бүх талаараа нэн тэргүүнд тавьж ажиллах.
- Бараа материалыг ачиж, буулгахад туслах
- Хөнгөн тээврийн хэрэгсэл, ачааны машин, автобус, сэрээт өргөгч зэрэг тоног төхөөрөмж, машин ажиллуулах
- Ажлаа Ложистикийн ахлах ажилтанд тайлагнана
Тавигдах шаардлага
- ЕБС-ийн дараах эсвэл түүнтэй адилтгах боловсролын гэрчилгээ, мэргэжлийн зэрэг, үнэмлэх, диплом (жишээ нь: дадлага, мэргэшсэн үнэмлэх) эсвэл их, дээд сургуулийн диплом, МСҮТ-ийн гэрчилгээтэй байх
- Машин, тоног төхөөрөмж жолоодох эрхтэй байх.
- Мэргэжлийн сургалт болон түүнтэй дүйцэх практик туршлага эсвэл ажил дээрх дадлагаар олж авсан туршлагатай байх
- Гүний уурхайн орчинд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
- B, C, Д ангилалын үнэмлэхтэй байх
- Тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд чадварлаг байх.
- Оосорлогооны ажилд чадварлаг байх.
- ЭМААБОАБ-ын дадал зуршлыг хэрэгжүүлэхийг байнга хөхүүлэн дэмжиж, аливаа үл нийцлийг багийн гишүүдтэй хамтран шуурхай шийдвэрлэх.
- Хийх шаардлагатай ажлаа хэлэлцэн тохиролцож, тохиролцсон үүрэг амлалтаа биелүүлэх хариуцлагыг өөрт хүлээж, бусдаас мөн шаарддаг байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.