Гүний уурхайн ложистикийн оператор

Нээлтийн огноо: 2022-01-04
Хаалтын огноо: 2022-01-14 17:30
Хэлтэс: Гүний Уурхайн Босоо амны үйл ажиллагаа, ложистик

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгой ХХК-ийн Гүний уурхай – Босоо ам ашиглалт, ложистикийн хэлтэст Оюу Толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах долоо (7) Гүний уурхайн ложистикийн оператор ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь бараа, материалыг аваад тэдгээрийг зорьсон газарт нь хүргэж өгнө. Материалуудыг хүргэхдээ аюулгүй ажиллагааг эрхэмлэж, үр дүнтэй хүргэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Өөрт томилогдсон хүргэлтийн машинаа хэрхэн ажиллуулах, аюулгүй жолоодох талаар бүрэн ойлголттой байх.
  • Бараа материалыг эхлэх цэгээс тогтоосон газар хүртэл тээвэрлэх.
  • Бараа материалыг эмх цэгцтэй, аюулгүй байдлаар тээвэрлэж хүргэх.
  • ГУ автобусны маршрут, цагийн хуваарийн дагуу автобусаар хүн тээвэрлэх.
  • Эвдрэл гэмтэлээс сэргийлж бараа материалыг найдвартай бэхлэх дээр анхаарах.
  • Сонгогдсон газруудад ачааны машинаас бараа материалыг аюулгүй, найдвартай буулгах.
  • Тээвэрлэлтийг цаг тухайд нь газрын зураг дээр баталгаажуулах.
  • Шаардлагатай бол замын хөдөлгөөний байдал, саатал гэх мэтийг мэдээлнэ.
  • Тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт.
  • Тээврийн хэрэгслийг үргэлж цэвэрхэн байлгах.
  • Компанийн дүрэм журмыг дагаж мөрдөх.
  • Замын хөдөлгөөний зохицуулалтын бүх дүрэм журмыг дагаж мөрдөж, замын нөхцлийн дагуу жолоодох.
  • Аюулгүй ажиллагааг бүх талаараа нэн тэргүүнд тавьж ажиллах.
  • Бараа материалыг ачиж, буулгахад туслах.
  • Хөнгөн тээврийн хэрэгсэл, ачааны машин, автобус, сэрээт өргөгч зэрэг тоног төхөөрөмж, машин ажиллуулах.
  • Ажлаа Ложистикийн ахлах ажилтанд тайлагнана.

Тавигдах шаардлага

  • МСҮТ-ийн гэрчилгээтэй бол давуу тал болно
  • Гүний уурхайн орчинд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Тоног төхөөрөмжийн оператор байх
  • B, C, Д ангилалуудын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх
  • Тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд ажиллах чадвартай байх
  • Татлага хийх чадвартай байх
  • Гүний уурхайн хөдөлгөөний үйл ажиллагаанд ажиллах чадвартай байх
  • ЭМААБООН-ын дадал зуршлыг хэрэгжүүлэхийг байнга хөхүүлэн дэмжиж, аливаа үл нийцлийг багийн гишүүдтэй хамтран шуурхай шийдвэрлэх
  • Хийх шаардлагатай ажлаа хэлэлцэн тохиролцож, тохиролцсон үүрэг амлалтаа биелүүлэх хариуцлагыг өөрт хүлээж, бусдаас мөн шаарддаг байх
  • “Бидний ажлын арга барил” зарчмын дагуу үнэнч, шударга, тууштай ажилладаг байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.