Гүний уурхайн ложистикийн ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2021-10-22
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай Босоо амны үйл ажиллгаа болон ложистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Гүний уурхайн ложистикийн ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь эцсийн хэрэглэгчдэд үр дүнтэй, тасралтгүй үйлчилгээг үзүүлэн, хариуцсан хэсгийн үйл ажиллагаануудад дэмжлэг үзүүлэх, хэлтсийн зорилт, төлөвлөсөн төлөвлөгөөг компанийн бодлого, журамд нийцүүлэн биелүүлэхэд нь багийн гишүүдийг зааварлах тэргүүн шугамын удирдлагаар хангахад оршино.

Үүрэг даалгавар

  • 17 хүртэлх тооны гүний уурхайн ложистикийн ажилчдыг удирдах
  • Аюулгүй ажиллагааны болон ажил эхлэхийн өмнөх хурлыг удирдан явуулах
  • Ажлын талбарын үзлэг шалгалт хийх
  • АСЖ бичиж, гүний уурхайн ложистикийн багийн ажилтай холбоотой ААДШ-г хянах
  • НЭУ хөтөлбөр, Рио Тинто-ийн аюулгүй ажиллагааны системийг дагаж мөрдүүлэх
  • Багийн гишүүн бүр ажлын үүрэг даалгавар болон ээлжээ эхлэхэд бэлэн байгаа эсэхийг магадлах
  • Тухайн ээлжид ашиглагдах хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг хариуцах
  • Бүх материалыг зохих материал буулгах цэгт хүргэсэн эсэхэд хяналт тавих
  • Материалын хүргэлтийн явцыг хянах
  • Шаардлагатай үед хөдөлгөөнд тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлын захиалгыг SAP систем дээр үүсгэн, ажлын захиалгын гүйцэтгэлд хяналт тавих
  • Гүний уурхайн ложистикийн багийн сургалтын үйл ажиллагааг хариуцах
  • Гүний уурхайн ложистикийн багийн гишүүдийн цагийн бүртгэлийг баталж, шаардлагатай бол цагийн бүртгэлийг шалгах
  • Олборлолт, барилга, хөдөлгөөнт, суурин тоног төхөөрөмж болон цахилгаан хариуцсан гүний уурхайн удирдлагуудтай хамтран ажиллах
  • Гүний уурхайн ложистикийн багийн клетийн тасалбарыг захиалах
  • Ай Ложистик програм хангамжинд материал бүртгэгдэж байгаа эсэхийг бататгах
  • Ажлаа ГУ ложистикийн ахлах мэргэжилэнд тайлагнана
  • Гүний уурхайн ложистикийн багийн гишүүдийг хүчтэй, үр дүнтэй манлайллаар хангах.

Тавигдах шаардлага

  • Мэргэжилийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх.
  • Гүний уурхайд материал тээвэрлэх тоног төхөөрөмж, ашиглалтын туршлагатай бол давуу тал болно
  • Үүнтэй хамааралтай тоног төхөөрөмжийн сургалт, гүний уурхайн туршлага болон ложистикийн чиглэлээр ажилласан туршлагатай байх
  • Олон төрлийн ажлыг гардан гүйцэтгэх чадвартай байх.
  • Microsoft Office болон SAP зэрэг компютерийн олон төрлийн програм хангамжийг сайн ашигладаг, мэддэг байх.
  • Уян хатан, олон талт ажлын орчинд үр дүнтэй ажиллах боломжийг олгодог харилцааны ур чадвартай байх.
  • Ахлах ажилтанаар ажиллаж байсан туршлагатай байх.
  • Англи хэлний (аман болон бичгийн) дунд түвшний мэдлэгтэй байх.
  • Удирдлага манлайлал болон багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.