Гүний уурхайн дэмжлэг үзүүлэх инженер

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-06-02 17:30
Хэлтэс: Мэдээлэл технологийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Гүний уурхайн технологи-ийн хэлтэст Оюу Толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гүний уурхайн дэмжлэг үзүүлэх инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэ нь 1 жилийн хугацаатай ажлын байр юм.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөгөөг биелүүлэх хүрээнд МТ-ийн инженерийн чиг үүрэг болон бусад МТ-ийн туслалцааг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино. Түүнчлэн оролцогч талуудтай харилцах,бараа материалын хяналт, урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний ажил зэрэг багтана.

Үүрэг даалгавар

  • Өдөр тутам тодорхойлсон газарт МТ-ийн дэмжлэг үзүүлэх
  • МТ-ийн чиглэлээр мэргэжлийн дэмжлэгийг хэрэглэчдэд тогтмол үзүүлэх
  • Үйл ажиллагааны талаар сайн мэдлэгтэй байх, бизнесд нөлөөлөх эрсдлийг багасгаж ажиллах
  • МТ-ийн туршлага багатай ажилчдад техникийн туслалцаа үзүүлэн, үйлчилгээний стандартыг хангаж ажиллах
  • Ажлаа үр дүнтэй гүйцэтгэхийн тулд шаардлагатай багаж хэрэгсэл, технологийн талаарх мэдлэгтэй байх
  • Шаардлагатай тохиолдолд салбарын мэргэжилтэнгүүдэд дэмжлэг үзүүлэх
  • Уурхайн цогцолборын Хэрэглэгчдэд дэмжлэг үзүүлэх багт дэмжлэг үзүүлэх
  • PSP туслалцаа үзүүлэх
  • Ослын үндсэн шалтгааныг тодорхойлох, бууруулах арга хэмжээ авах
  • Аливаа техникийн туслалцаа, мэдээллийн хүсэлт болон бусад хамаарах хүсэлтийг хүлээн авч биечлэн, утсаар дамжуулан эсвэл холбогдох стандарт журмын дагуу зайнаас шийдвэрлэх. Хэрэглэгчийн санал хүсэлтийг цаг тухайд хүлээн авах.
  • Outlook, компьютер, принтер, YSoft терминал гэх мэт хэрэглэгчийн бүртгэлийн профайлыг суулгах, тохируулах, засах
  • МТ-ийн хэлтсийн хэрэглэгчдэд дэмжлэг үзүүлэх, багийн хэрэглээний материал, чухал сэлбэг хэрэгслийг процесийн дагуу хадгалах
  • Help desk-ийн тасалбар шийдвэрлэлтийн лог бүртгэх, хэрэглэчдэд өөрчлөлтийн тухай мэдээлэл өгөх
  • МТ-ийн хэлтсийн хэрэглэгчдэд дэмжлэг үзүүлэх багийн ажлын төлөвлөгөөний вэб хуудсанд байрлах даалгаврыг гүйцэтгэх
  • Гарын авлага, лавлах товхимолуудыг шинэчлэх
  • Routine tracker тогмол, цагийн хуваарийн дагуу хийгдэж байгааг эсэхийг шалгах
  • МТ-ийн хэрэглэгчдэд дэмжлэг үзүүлэх багийн шилжилт/түгээлт/буцаалтын ажлын логийг MESD asset дээр бүртгэх
  • Тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд нийлүүлэгчтэй харилцах.

Тавигдах шаардлага

  • Мэдээллийн технологийн харилцаа холбоо болон инженерчлэлийн салбарт ажилласан туршлагатай
  • Багаар ажиллах туршлагатай
  • Технологийг үйл ажиллагаанд нэвтрүүлж, засвар сайжруулалтыг техникийн үйлчилгээг ханган ажилласан туршлагатай
  • Уул уурхайн болон барилгын салбарын төсөл хэрэгжүүлэх ажилд оролцсон туршлагатай
  • Мэдээллийн технологи, компьютерийн ухаан, харилцаа холбооны эсвэл бусад хамаарах чиглэлээр Бакалаврын зэрэгтэй байх
  • Мэдээллийн технологи эсвэл харилцаа холбооны чиглэлийн гэрчилгээтэй байх
  • 3-с доошгүй жил хамаарах чиглэлээр ажилласан байх
  • Техникийн өндөр ур чадвартай байх
  • Рио Тинто компаний ажлын арга барил, стандартын тухай мэдлэгтэй байх
  • Хурдан өөрчлөгдөх орчин, комплекс нөхцөлд ажиллах чадвартай
  • Эерэг хандлагатай аливаа сорилтыг даван туулах эрмэлзэлтэй
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх
  • Гүний уурхайд ажиллах боломжтой байх
  • Хурдтай өөрчлөгдөх орчинд ажиллах чадвартай байх
  • Рио Тинто компаний ажлын арга барил, стандартын тухай мэдлэгтэй байх
  • Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвартай, логик сэтгэлгээ сайтай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.