Гүний уурхайн дадлагажигч оператор

Нээлтийн огноо: 2023-10-23
Хаалтын огноо: 2023-11-06 17:30
Хэлтэс: Гүний уурхайн үйлдвэрлэл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК, Гүний Уурхайн Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах арав (10) Гүний уурхайн дадлагажигч оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна. (Энэхүү ажлын байр нь нэг жилийн хугацаатай ажлын байр болно.)

Энэхүү албан тушаалын зорилго нь Уурхайн олборлолтын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжид хамаарах хөндлөн нэвтрэлт болон хүдэр тээвэрлэлтийн ажлуудад туслах ажлыг компанийн дүрэм, журмын дагуу аюулгүйгээр стандартад нийцүүлэн гүйцэтгэл өндөртэй хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Хөндлөн нэвтрэлт болон хүдэр тээвэрлэлтийн ажлуудаас гадна бусад ажлуудыг ахлах ажилтны даалгавар зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэх.
  • Хөндлөн нэвтрэлт болон хүдэр тээвэрлэлтийн ажлын даалгаварт шаардагдах Инженер техникийн багаас ирүүлсэн зураг, төлөвлөгөөг унших, ойлгох түүнийг дагаж мөрдөх
  • Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, ЭМААБО-ны хууль тогтоомжийн мөн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль дүрмүүдийн хүрээнд, Оюу Толгой төслийн талбайн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны журам стандартуудыг дагаж мөрдлөг болгож ажиллах
  • Ажлын байрыг эмх цэгцтэй цэвэр, аюулгүй байлгах
  • Ажлын байран дахь аюулыг тодорхойлж, зохих хяналтыг хэрэгжүүлэх, шаардлагатай бол ахлах ажилтан болон холбогдох албан тушаалтанд мэдэгдэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллах
  • Хамран ажиллагсад болон уурхайн бусад хэсэг нэгж бүртэй үр дүнтэй эерэг харилцаа холбоо тогтоож ажиллах
  • Онцгой байдлын үедхэрхэн хариу арга хэмжээ авах сургалтанд хамрагдаж, бүрэн дүүрэн мэдлэг, чадвартай болсон байх.
  • Онцгой байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах.
  • ААДШ/УХААН үнэлгээ/НЭУ-ын шалгах хуудас гэх мэт ажилд холбогдох бичиг баримтуудыг ажлын талбар дээр үр дүнтэй хийж гүйцэтгэх
  • Амь нас хамгаалах 7 дүрмийг баримтлан ажиллах
  • ХХХ-ийг зөв зохистой хэрэглэж арчилж тордох
  • Ажлын цагийн зохион багуулалт сайтай, үр бүтээлтэй өнгөрүүлж сул чөлөөтэй цаг гарвал өөрийн идэвхи санаачлагаар ахлах ажилтандаа мэдээллэж ахлах ажилтны өгсөн аливаа үүрэг даалгаварыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын жолооны хүчин төгөлдөр В,C,M ангиллын жолооны үнэмлэхтэй байх
  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • ЭМААБООН-ын дадал зуршлыг хэрэгжүүлэхийг байнга хөхүүлэн дэмжиж, аливаа үл нийцлийг багийн гишүүдтэй хамтран шуурхай шийдвэрлэх;
  • Багаар ажиллах чадвар сайтай байх
  • Харилцааны ур чадвар сайтай байх
  • Аюулгүй ажиллагааг хангах, ёс зүйн дээд хэм хэмжээг баримтлахыг чармайн ажилладаг байх
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2023 оны 11 сарын 06-ны өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.