Гүний уурхайн дадлагажигч оператор

Нээлтийн огноо: 2024-06-17
Хаалтын огноо: 2024-07-01 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний Уурхайн үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гүний уурхайн дадлагажигч оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна. (Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай ажлын байр болно.)

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь гүний уурхайн олборлолтын үйл ажиллагааг танин мэдэх, олборлолтонд ашигладаг тоног төхөөрөмжийн ерөнхий ажиллагааны талаар мэдлэг хуримтлуулахад оршино.

Үүрэг даалгавар

  • Шууд удирдлагын өгч буй зааварчилгааны дагуу ажиллах
  • Гүний уурхайн тоног төхөөрөмжүүдтэй танилцан ажиллуулж сурахын тулд сургалтын хөтөлбөрт заагдсан сургалтуудад тогтмол хамрагдах
  • Туршлагатай ажилтныг дагалдан ажил үүрэг гүйцэтгэх
  • Ажлын захиалга/өгсөн зааварчилгааны дагуу ажлаа зохион байгуулж ажиллах
  • Гүний уурхайн хариуцсан тоног төхөөрөмжид үзлэг шалгалт, цэвэрлэгээ хийж эвдрэл гэмтлийг мэдэгдэх
  • Компанийн бүх л бодлого, дүрэм журмыг дагаж мөрдөх
  • Өдөр тутам, долоо хоног бүрийн төлөвлөсөн болон төлөвлөгдөөгүй ажлуудыг үр дүнтэй гүйцэтгэх
  • Ажлын төлөвлөгөөг биелүүлэхэд хувь нэмэр оруулахын тулд хамтран ажиллагч болон бусад операторуудтай хамтарч ажиллах
  • Байгаа бололцоог цаг тухайд нь үр дүнтэй ашиглахын тулд ажлын хэрэгцээ шаардлагыг урьдчилан тооцоолж, эн тэргүүнд хийгдэх ажлуудаа эрэмбэлэх
  • Багаж, тоног төхөөрөмжүүдийг таньж ялгаж мэдсэнээр эд ангиудыг ачиж буулгаж сурах, ачиж буулгахад туслах
  • Ажлын орчныг байнга цэвэр байлгах
  • Аливаа ажлыг эхлэхийн өмнө шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх зэргээр компанийн аюулгүй ажиллагааны дүрэм журмуудыг байнга сахин биелүүлэх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан бол давуу тал болно
  • Монгол улсын жолооны хүчин төгөлдөр В,C,M ангиллын жолооны үнэмлэхтэй байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Харилцааны ур чадвартай байх
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.