Гүний уурхайн геологич

Нээлтийн огноо: 2022-04-21
Хаалтын огноо: 2022-05-02 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн геологи, геотехникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гүний уурхайн геологич ажлынбайранд (1 жилийн хугацаатайгаар жирэмсний амралттай ажилтныг түр орлон ажиллах) ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Уурхайн геологийн мэргэжлийн мэдлэг, чадварыг ашиглан төрөл бүрийн стандарт техникийн ажил үүргүүдийг гүйцэтгэхийн зэрэгцээ уурхайн геологийн /нарийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Өдөр тутмын далд уурхайн геологийн ажил үүргүүдийг гүйцэтгэнэ. Үүнд:
  • Хананы геологийн зураглал хийх, дээжлэлт хийх
  • Өндөр эрсдэлтэй олборлотын хэсгүүдийг таньж илрүүлэхэд туслалцаа үзүүлэн тэдгээрийг ахлагчдаа нэн даруй мэдээлэх
  • Олборлолтын үед хаягдал ба хүдэрийг ялган тээвэрлэлтийн явцад хүдэр ба хаягдал холилдохгүй байх хяналтыг бий болгох
  • Геологийн үнэн зөв мэдээлэл бүрдүүлэх, үүнд дараах болон бусад зүйлс орно: гүний уурхайн зураглал, чөмгөн дээжийн бичиглэл, түвшний план зургийн шинэчлэл, тайлал, өгөгдөл оруулах ажлууд
  • Уулын ажлын болон өрөмдлөгийн ажлын төлөвлөлтөд оролцох
  • Тухай бүрд дотоод болон гадаад (жишээ нь, засгийн газрын тайлан) хэрэгцээнд ашиглагдах геологийн холбогдолтой уул уурхайн үйл ажиллагааны тайланг бусадтай хамтран гаргах
  • Уурхайн геологийн талаарх ойлголтыг тодорхой болгох, үүнд түвшний план зургийг тогтмол шинэчлэх болон бусад ажлууд орно
  • Уурхайн геологийн мэдээлэл, баримт бичгийг нөөцийн ашиглалтын явцад зөв удирдаж,системтэй мэдлэг бий болгон, хамгийн шинэчилсэн бөгөөд бүрэн хувилбарыг нээлттэй бөгөөд найдвартай дэд бүтцэд хадгалах
  • Геологи, уурхайн олборлолт болон металлургийн багуудтай хамтран ажиллаж нөөцийн харьцуулалттай холбоотой асуудлуудыг (жишээ нь, загварчилсан агуулга болон метал авалтыг бодит агуулга болон метал авалттай харьцуулах гэх мэт) шийдвэрлэхэд оролцох
  • Дээжний төлөөллийн судалгааг (heterogeneity) үе үе хийж гүйцэтгэн дээжлэлтийн тохиромжтой аргачлал болон дээжийн жин хэмжээг тодорхойлоход оролцох
  • Өөрийн туршлага болон бусдаас суралцах боломжуудыг ашиглан ажлын тэргүүн туршлагуудыг олж таних, тэдгээр тэргүүн туршлагуудыг ажилдаа нэвтрүүлэх талаар төлөвлөгөө боловсруулах
  • ЭМААБО-ны холбоотой аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, өөртөө болон бусдад эерэг зан ухамсарыг хөгжүүлэн дэмжиж тогтсон стандартуудыг хээрэгжүүлэх
  • Ажлын тэргүүн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх, үр ашигтайгаар нэвтрүүлэхийн тулд өөрийн баг болон удирдлагатайгаа хамтран ажиллах
  • Мэргэжлийн өндөр ур чадвар, бизнесийн ёс зүйг мөрдөн ажиллах
  • Оюу Толгойн гол ашигт малтмалын нөөц болон үйлдвэрлэлийн шаардлагын талаарх ойлголтыг нэмэгдүүлэн, бүс нутгийн стратеги төлөвлөлтөд хувь нэмэр оруулах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Геологи, Геологийн Инженерчлэлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Майкрософт Оффис-ын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
  • Ажлыг аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмын дагуу явуулах чадвартай байх
  • Багаар ажиллах, харилцааны ур чадваруудыг эзэмшсэн байх
  • Байгууллагын бодлого, журмыг уншиж, ойлгож, дэмжин ажиллах чадвартай байх
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх

Cонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.