Гүний уурхайн бетон зуурмагийн гулсуур хоолойн ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2021-10-22
Хаалтын огноо: 2021-11-11 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн Босоо амны үйл ажиллгаа болон ложистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Гүний уурхайн бетон зуурмагийн гулсуур хоолойн ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь эцсийн хэрэглэгчдэд үр дүнтэй, тасралтгүй үйлчилгээг үзүүлэн, хариуцсан хэсгийн үйл ажиллагаануудад дэмжлэг үзүүлэх, хэлтсийн зорилт, төлөвлөсөн төлөвлөгөөг компанийн бодлого, журамд нийцүүлэн биелүүлэхэд нь багийн гишүүдийг зааварлах тэргүүн шугамын удирдлагаар хангахад оршино.

Үүрэг даалгавар

  • Нөгөө ээлжнийхийг оролцуулаад 21 хүртэлх тооны бетон зуурмагийн гулсуур хоолойн ажилчдыг удирдах
  • Аюулгүй ажиллагааны болон ажил эхлэхийн өмнөх хурлыг удирдан явуулах
  • Урьдчилан гаргасан төлөвлөгөө болон ач холбогдлын эрэмбийн дагуу ажил явагдаж байх нөхцөлийг хангахын тулд өдөр тутмын төлөвлөгөөг баримтлах
  • Удирдлага доорх ажилтнуудын гүйцэтгэж байгаа бүх ажил Уурхайн талбарын аюулгүй ажиллагааны стандартуудад нийцэж байгааг бататгах
  • Ажлын байрны үзлэг шалгалт хийх
  • АСЖ бичиж, бетон зуурмагийн гулсуур хоолойн багийн ажилтай холбоотой ААДШ-г хянах
  • НЭУ хөтөлбөр, Рио Тинто-ийн аюулгүй ажиллагааны системийг дагаж мөрдүүлэх
  • Бетон зуурмагийн гулсуур хоолой бөглөрөх аюулыг багасгахын тулд бетон болон шүршмэл бетоны зохих туршилт гүйцэтгэсэн болохыг бататгах
  • Бетон зуурмагийн гулсуур хоолойн операторуудтай байнгын холбоотой байснаар зуурмагийн үйлдвэрт бетон болон шүршмэл бетоны чанарын асуудлыг мэдээлэх
  • Бетон зуурмагийн гулсуур хоолойн засвар үйлчилгээ болон төлөвлөлтөд дэмжлэг үзүүлэх
  • Шинэ ажиллах хүчийг АСЖ болон бетон зуурмагийн гулсуур хоолойн үйл ажиллагаанд сургах
  • Бетон зуурмагийн гулсуур хоолойн багийн ажилчид чадварлаг, аюулгүй ажиллах чадвартай бөгөөд хэвийн бус ажиллагааны нөхцөл болон гулсуур хоолой бөглөрөх тохиолдлуудыг шийдвэрлэхэд бэлэн болохыг бататгах
  • Шаардлагатай үед бетон зуурмагийн гулсуур хоолойн үйл ажиллагаанд болон засвар үйлчилгээнд туслалцах
  • Бетон зуурмагийн гулсуур хоолойн зохицуулагч болон шүршмэл бетоны ахлах ажилтан нартай хамтран ажиллаж бетон болон шүршмэл бетоны хүргэлтийг зохицуулах
  • Бетон зуурмагийн гулсуур хоолойн багийн гишүүдийн цагийн бүртгэлийг баталж, шаардлагатай үед цагийн бүртгэлийг шалгах
  • Ажлаа ГУ ложистикийн ахлах мэргэжилтэнд тайлагнана
  • Бетон зуурмагийн гулсуур хоолойн багийн гишүүдийг хүчтэй, үр дүнтэй манлайллаар хангах.

Тавигдах шаардлага

  • Мэргэжлийн диплом, үнэмлэх болон сертификаттай байх.
  • 3-аас доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Уян хатан, олон талт ажлын орчинд үр дүнтэй ажиллах боломжийг олгодог харилцааны ур чадвартай байх.
  • Ахлах ажилтанаар ажиллаж байсан туршлага.
  • Microsoft Office болон SAP зэрэг компютерийн олон төрлийн програм хангамжийг сайн ашигладаг, мэддэг байх.
  • Англи хэлний (аман болон бичгийн) дунд түвшний мэдлэгтэй байх.
  • Хүчин төгөлдөр жолооний үнэмлэх.
  • Удирдлага манлайлал болон багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.