гэрээт Хуульч
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
Оюу Толгой ХХК-ийн –Хууль, эрх зүйн газарт ажиллах гэрээт Хуульч (бүтэн цагаар) шалгаруулж авна.
Гэрээт хуульч нь Үйлчилгээ үзүүлэх гэрээний хүрээнд Хууль, эрх зүйн газарт бүтэн цагаар Компанийн Улаанбаатар хот дахь оффисд байршин ажиллна.
Гэрээт хуульч нь Компанийн бодлого, журам болон хууль тогтоомжийн хүрээнд хууль зүйн үйлчилгээ, дэмжлэг үзүүлнэ. Хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээнд дараах үүрэг даалгаварыг хүлээнэ.
Үүрэг даалгавар:
- Аливаа хуулийн холбогдолтой асуудалд нягт нямбай судалгаа хийж, оновчтой, үр ашигтай, үндэслэлтэй хуулийн зөвлөгөөг шуурхай өгөх;
- Компанийн бүх төрлийн гэрээ, хэлцлүүдийг боловсруулах, хянах болон гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн аливаа асуудалд шаардлагатай хуулийн зөвлөгөөг тухай бүр шуурхай өгөх;
- Компанийн газар, хэлтсүүдтэй нягт холбоо харилцаатай ажиллах, хууль тогтоомж, журмын өөрчлөлттэй холбоотойгоор байгууллагын үйл ажиллагаа, өдөр тутмын ажилд тулгарч болзошгүй аливаа эрсдэлээсурьдчилан сэргийлэх, хуулийн эрсдлийн үнэлгээг тогтмол хийж, эрсдлийг бууруулах шийдлийг байнга эрэлхийлэн ажиллах;
- Байгууллагын дотоод дүрэм, журмуудыг хянах, анализ хийх, тэдгээрт зөвлөгөө өгөх;
- Шүүх, арбитрын хэрэг маргаанд компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг төлөөлж оролцох;
- Хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулах;
- Хууль эрх зүйн асуудал хариуцсан захирлаас өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх гэх мэт.
Тавигдах шаардлага:
- Эрх зүйч мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Монгол Улсад өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байх.
- Өмгөөлөгчөөр багадаа 3 жил ажилласан туршлагатай байх.
- Англи хэлний өндөр төвшний мэдлэгтэй, монгол болон англи хэлээр амаар болон бичгээр харилцах өндөр чадвартай байх,
- Microsoft Excel болон өргөн хэрэглээний програм ашиглах компьютерын өндөр чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.