Гэрээт гүйцэтгэгчийн удирдлагын зөвлөх
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-нийн Оюу толгойн уурхайн талбар дээр Уурхайн үйл ажиллагааны удирдлагын хэлтэст 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гэрээт гүйцэтгэгчийн удирдлагын зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү албан тушаалын зорилго нь нягт хамтын ажиллагаа тогтоосны үндсэн дээр үйл ажиллагааны багуудын удирдах ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, Oюу Tолгойн Гэрээт гүйцэтгэгчийн удирдлагын үнэлгээний оноогжилээс жилд сайжруулж, сайжруулалтын гол төслүүдийг хэрэгжүүлэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Үйл ажиллагааны бүх багт гэрээт гүйцэтгэгчдийг үр дүнтэй удирдан зохицуулах чиглэлээр дэмжлэг, зөвлөгөө өгөх.
- Нэр заасан удирдах ажилтан/компанийн төлөөлөгч болон гэрээт гүйцэтгэгчдэд ЭМААБОЧ, гэрээт гүйцэтгэгчийн удирдлагын бодлого, үйл явц, журмыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөмж, дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх .
- Шаардлагатай тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчийн ажлын талбайн аудит шалгалтыг тухайн салбарнэгжийн гэрээний менежментийн зохицуулалтын дагуу зохицуулах.
- Гэрээт гүйцэтгэгчийнудирдлагатайбодлого, журам, систем шинээр боловсруулахад дэмжлэг, зөвлөгөө өгөх.
- Гэрээт гүйцэтгэгчийн удирдлагын салбарнэгжийн хэмжигдэхүүнийгхариуцах
- Шаардлагын дагуу сар, улирлын болон бусад гэрээний гүйцэтгэлийн үнэлгээндоролцох.
- Оюу Толгой-н Хангамжийн хэлтэс (ОТХХ) болон үйл ажиллагааны нэгжүүдийнхооронд нягт харилцаа холбоо тогтоох .
- Ажлын багцын нийцлийг шалгахаудитхийх.
- Салбар нэгжийн хэмжээнд гэрээт гүйцэтгэгчийн удирдлагын шилдэг туршлагыг хэрэгжүүлэхэд заавар чиглэл өгөх, , хөгжүүлэх ажил хийх.
- Гэрээт гүйцэтгэгчийн удирдлагатай холбоотой дэлхийн шилдэг туршлага бий болгохчиглэлээр бусад бүтээгдэхүүний групптэй хамтарч ажиллах.
- Удирдах ажилтан болон ажилтан/гүйцэтгэгчийн хоорондүр дүнтэй харилцаа холбоо тогтоож, хадгалах.
- Гэрээт гүйцэтгэгчийн удирдлагыг сайжруулах ажлын шинэ арга барилыг тодорхойлох.
- Гэрээт гүйцэтгэгчийн удирдлагатай холбоотой бизнесийн үйл ажиллагаанд зориулсан саналсанаачилгыг тодорхойлоход туслах.
- Эрсдэлийг тодорхойлох, удирдан зохицуулах илүү сайн арга замаар дамжуулан гүйцэтгэгчийн удирдлагын чиглэлээр салбарын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах.
- Оюу толгой компанийн гэрээтгүйцэтгэгчийн удирдлагын баримт бичиг, сургалтын агуулгыг шинэчлэх, оролцогч талуудад хүргэх.
- Хүссэн үр дүнд хүрэхийн тулд аюулгүй ажиллагаа, зардал, бүтээмжийн ГҮҮ зэрэгсистемийн баталгаажуулалтын үйл явцыг тодорхойлж, оновчтой болгох.
- Хөтөлбөрийг хэрэгжилтийгудирдан зохицуулж, систем, зохион байгуулалт, ур чадварыг дээшлүүлэх зэрэг тогтвортой үр дүн гаргах өөрчлөлт хийх
- Байгууллагын хүрээнд ажил гүйцэтгэхэддэмжлэг үзүүлэх нөөцийг бүрдүүлэх.
- Дээрх үндсэн ажлуудаас гадна тус албан тушаалтан нь гүйцэтгэгчийн удирдлагын чиглэлээр сайжруулалт хийнэ. Үүнд:
- Чиг баримжаа олгох/зүгшрүүлэхпроцессыг оновчтой болгох
- Гүйцэтгэгчийн цаг, ирцийн систем
- Гэрээт гүйцэтгэгчийн түншлэлийн форум
- Гүйцэтгэлийн үнэлгээний тогтмол явагдах хурал
- Бусад ажил (Гүйцэтгэгчийн удирдлагын албан тушаал, үүрэг хариуцлагын баримт бичигт тусгасан)орно
Тавигдах шаардлагууд
- Бизнесийн удирдлага, Нийлүүлэлтийн сүлжээний удирдлага, Гэрээний менежмент, Төслийн менежмент эсхүл холбогдох мэргэжлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Холбогдох чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай эсвэл тусгай практик туршлага эзэмшсэн, ажлын байран дээр ажиллаж суралцсан байх.
- Гэрээт гүйцэтгэгчийнудирдлагынажлын туршлагатай байна.
- Төсөл удирдах, зардал/аюулгүй ажиллагааг сайжруулах ажлын туршлагатай байх.
- Аналитик дүн шинжилгээ болон асуудал шийдвэрлэх, харилцааны өндөр ур чадвартай байх.
- Илтгэл танилцуулга хийх, олон түвшинд харилцах ур чадвар зайлшгүй шаардлагатай
- Бусадтай харилцах чадвар сайтай байх.
- Багийн орчинд үр дүнтэй ажиллах чадвартай байх.
- Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх.
- Microsoft Office-ын программууд дээр ажиллах,мэдээлэлд дүн шинжилгээ хийх мэдлэг чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.