Гэрээний администратор

Нээлтийн огноо: 2022-04-22
Хаалтын огноо: 2022-05-05 17:30
Хэлтэс: Хангамжийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Хангамж – Хангамжийн үйлчилгээний хэлтэст Улаанбаатарт 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гэрээний администратор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь ОТ-н хангамжийн хэлтсийн байгуулсан гэрээний багцыг хангамжийн дотоод систем, процесс, журмуудыг ашиглан үр дүнтэй удирдахад оролцон оролцогч талуудад дэмжлэг үзүүлэх юм.

Үүрэг даалгавар

  • Гэрээг хариуцаж буй удирдах ажилтан буюуэцсийн хэрэглэгчид гэрээг хэрэгжүүлэхэд ньдэмжлэг үзүүлж ажиллах;
  • Гэрэээний хугацаанд гэрээгээр шаардсан даатгал, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүчинтэй байгааг хянаж байх;
  • Гэрээний үнэлгээний хурлыг зохион байгуулан оролцох;
  • Гэрээт байгууллага, эцсийн хэрэглэгчийн санал хүсэлт, захидалд цаг алдалгүй хариу өгч байх
  • Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээний үр өгөөжийг нэмэгдүүлэх, гэрээг боловсронгүй болгох санал санаачлага гаргах замаарХангамжийн хэлтсийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж байх;
  • Гэрээтэй холбогдон гарах гомдлыг багасгахад,буцаан суутгах зардал гарах бүрд хоорондын тооцоо хийгдсэнийг баталгаажуулахадГэрээний Ахлах Мэргэжилтэнд дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах;
  • Өдөр тутмын ажилдаа Гэрээний Удирдлагын процесс дадлуудыг чанд дагаж мөрдөх, албан бичиг, харилцааг хөтлөж байх,бичиг баримтыг Ариба болон бусад системд байршуулан хадгалж хэвшүүлэх;
  • Нэхэмжлэхийг гэрээ болон баримттай тулган шалгах, төлбөр төлөх зөвшөөрлийг авч баталгаажуулах , гэрээ байгуулгадсанаас хойш гэрээ дуусгавар болоххугацааны үйл ажиллагаа, гэрээний хэрэгжилтийг байгууллагын дүрэм журмыг дагуу гүйцэтгэж байх;
  • Гэрээний эрсдлүүдийг тодоройлоход идвэхтэйоролцонэрсдлийг бууруулах аргэ хэмжээ авахадба гэрээний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оролцогч талуудад тогтмол дэмжлэг үзүүлэн ажиллах;
  • Оюу Толгойн Хөрөнгө Оруулалтын гэрээний шаардлага үүргийг биелүүлэхтэй холбоотойгоор дотоодын болон орон нутгийн ажиллах хүч , худалдан авалтыг нэмэгдүүлэх талаархигэрээнийзаалтын хэрэгжилтэнд хяналт тавин холбогдох багуудтай хамтран ажиллах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Бизнесийн удирдлага, санхүү эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэл.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Харилцааны өндөр ур чадвартай, хэлэлцээр хийх, асуудал шийдвэрлэх, дүгнэн шинжлэх ур чадвар, туршлагатай байх
  • Багийн орчинд үр дүнтэй ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай байх
  • Бараа, үйлчилгээний худалдан авалт, гэрээ, гэрээний хэрэгжилтийн талаар ойлголттой байж, талуудын харилцаа холбоог идэвхтэй удирдан зохицуулах чадвартай байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.