Гончигжанцангийн Сугар

Орон нутаг хариуцсан Ерөнхий менежер

Г.Сугар 2021 оны тавдугаар сард Орон нутаг хариуцсан Ерөнхий менежерээр томилогдсон. Г.Сугар нь Өмнөговь аймаг, тэр дундаа Ханбогд сумын хөгжлийн стратегийн хэрэгжилтийг хангах, орон нутаг, оролцогч талуудтай түншлэл, тогтвортой харилцааг бэхжүүлэх ажлыг удирддаг.

Г.Сугар “Рио Тинто” группд 2005 онд орж, 2008 оноос хойш “Оюу толгой” компанид ажиллаж байна. Энэ 15 жилийн хугацаанд тэрээр уул уурхай, орон нутгийн харилцаа, нийгмийн хариуцлага, удирдлагын чиглэлээр өргөн мэдлэг, туршлага хуримтлуулсан.

Тэрээр 2019 оны зургадугаар сард Орон нутгийн асуудал хариуцсан ахлах менежерээр томилогдож, орон нутагтай сайн түншийн харилцааг бэхжүүлэн, байгаль орчин, нийгмийн нөлөөллийг бууруулахад анхаарч, орон нутгийн тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан түншлэлийн дэмжлэгийг бэхжүүлэн ажилласаар ирсэн.

Г.Сугар Монгол Улсын Их Сургуулийг Социологийн чиглэлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн.