Гидрогеологи, усны мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-05-03
Хаалтын огноо: 2022-05-23 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн – Хаягдлын далан болон Гидрогеологийн хэлтэлт Оюу толгойн уурхайн талбар болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Гидрогеологи, усны мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Ил уурхайн болон баяжуулах үйлдвэрийн хаягдал хадгалах байгууламжын гидргеологийн асуудлууд болон эрсдэлүүдийг тодорхойлох, ойлгох болон шаардлагатай арга хэмжээг авахад шаардлагатай мэргэжлийн чадамжийг бий болгох.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааг үндэс суурь болгох соёлыг хэвшүүлэх
  • Ил уурхайн болон баяжуулах үйлдвэрийн хаягдал хадгалах байгууламжын гидргеологийн судалгаа, хяналтууд болон төслүүдэд оролцож, техникийн чиглэл болон төлөвлөгөөг бий болгох. Үүнд дараах чиглэлүүд орно:
  • Гадаргийн усны урсац болон үерийн устай холбоотой эрсдэлүүдийг тодорхойлоход голлох үүрэгтэй оролцох
  • Усны менежменттэй холбоотой стратеги, төлөвлгөөг хөгжүүлэх мөн хэрэгжүүлэх
  • Усны менежменттэй холбоотой байгаль орчин, орон нутгын харилцаа, эрсдэлийн менежмент, Рио Тинто ийн техникийн багуудын мэргэжилтэнгүүдтэй хамтарч ажиллах
  • Усны даралттай холбоотой геотехникийн инженер мэргэжилтэнгүүдтэй хамтрах
  • Гадаргын усны менежмент, усны чанар болон удирдлагын талаар байгаль орчины багтай ойр ажиллана
  • Далангийн төлөвлөлт болон баяжуулах үйлдвэрийн хаягдалын хэсэгүүдтэй ХХБ ийн усны удирдлага тал дээр хамтрах
  • Уурхайн цогцолборын хүрээнд устай холбоотой асуудлуудад оролцох, мэдээллэх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Усны чиглэлээр ажилласан туршлагатай, усний барилга байгууламжийн удирдлага, загвар, эрсдэл, байгаль орчин гэх зэрэг чиглэлүүдээр мэргэшсэн эсвэл туршлагатай байх. Мөн баяжуулах үйлдвэрээс гардаг хаягдал хадгалах байгууламж болон үүний усны удирдлагын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх.
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх,

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.