Гидрогеологич
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – ЭМААБОАБОН - Байгаль орчин, биологийн төрөл зүйл хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг (1) Гидрогеологич ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Гидрогеологич албан тушаалын ажлын байрны гол зорилго нь Байгаль орчны хэлтсийн усны багын ажилд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, төслийн усны усны нөөцийг үнэлэх, тайлан мэдээ бэлтгэх, усны хяналт шинжилгээний хөтөлбөрийг удирдан зохион байгуулах үүрэг хүлээн ажиллана.
Үүрэг даалгавар:
- Гидрогеологийн хайгуул судалгааны үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих
- Усны хяналт шинжилгээний хөтөлбөрт дурдсан ашиглалтын худгууд болон хяналтын цооногууд, малчдын гар худаг,булгуудад тогтмол хяналт шинжилгээ хийх.
- Усны хяналт шинжилгээгээр цуглуулсан бүх мэдээллийг төслийн байгаль орчны санд нэгтгэх
- Усны хяналт шинжилгээний хөтөлбөрийн мэдээ, тоо баримтыг илүү цэгцтэй ойлгомжтой байдлаар үзүүлэн танилцуулах.
- Усны хяналт шинжилгээний мэдээнд үнэлгээ өгөх, аливаа өөрчлөлт нөлөөллийг урьдчилан үнэлэх, сэргийлэх аргах хэмжээг төлөвлөх
- Төслийн үйл ажиллагаатай холбоотой аливаа гидрогеологийн өөрчлөлтөд мэргэжлийн дүн шинжилгээ, үнэлгээ хийх үүрэг хүлээнэ.
- Усны хяналт шинжилгээний хөтөлбөрийн тайлан бэлтгэх одоогийн мониторингийн хөтөлбөрийн үр дүнд үнэлэлт дүгнэлт хийх
- Орон нутгийн засаг захиргаа иргэд, малчидтай хийх хурал зөвлөгөөнд оролцох, төслийн үйл ажиллагаа, усны нөөцийн талаар тайлбар өгөх, УХШХ-ийн үр дүнг хэлэлцэн үнэлэх, аливаа устай холбоотой санал гомдолд мэргэжлийн туслалцаа үзүүлэх
- Гүйцэтгэж буй бүхий л үйл ажиллагаанд Компанийг аюулгүй ажиллагаа, байгаль орчны бодлого, стандартуудыг мөрдөн ажиллах.
Тавигдах шаардлага:
- Гидрогеологи, Геологи болон газарзүйн шинжлэх ухаан түүнтэй дүйцэхүйц мэргэжилээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан туршлагатай
- Жолоо барих эрхтэй байх шаардлагатай;
- Монгол Англи хэлний харилцааны болон бичгийн өндөр чадвартай;
- Байгаль орчны хяналт шинжилгээ, мониторингийн арга техникийн талаар болон байгаль орчны хууль эрх зүйн мэдлэгтэй;
- Тайлан бичих, боловсруулах ур чадвартай;
- Бусадтай харилцах, ойлголцох болон илтгэл тавих ур чадвартай;
- Байгаль цаг уур, уул уурхайн нөхцөлд ажиллах, дасан зохицох чадвартай;
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтын систем рүү ЭНД дарж орох эсвэл www.ot.mnсайт руу орж өөрийн сонирхож буй ажлын байрны зарыг сонгон доод талд байх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
o Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.