Геофизикч

Нээлтийн огноо: 2022-03-04
Хаалтын огноо: 2022-03-25 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Нөөц ба системийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах дөрөв ( 4) Геофизикч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Уурхайд байрлан ажиллах энэхүү ажлын байрны зорилго нь Нөөц ба Системийн хэлтсийн зорьж буй үр дүнд хүрэхэд нь туслахад оршино. Эдгээр үр дүнгүүд нь геологийн, геотехникийн загваруудыг боловсруулахад оруулах геофизикийн өгөгдлүүдийг цуглуулах, тэдгээрийг боловсруулах, тайлал хийх юм. Тус албан тушаалтан нь гадаргийн болон цооногийн геофизикийн өгөгдлийг боловсруулах, тайлал хийхэд ашигладаг геофизикийн төрөл бүрийн программуудыг ойлгодог, ажиллуулдаг байх шаардлагатай болно. Тус ажлын байр нь үндсэндээ Геофизикийн өгөгдлийг цаг хугацаанд нь цуглуулах, боловсруулах, тайлал хийх үүрэгтэй ба ялангуяа Цооногийн Авиан дүрслэлийн өгөгдөл дээр илүү төвлөрөн ажиллана.

Үүрэг даалгавар

  • Цооногийн авиан зураглал, калипр, байгалийн гаммагэх мэт төрөл бүрийн зондуудыг хэрэглэн талбайн анхдагч өгөгдөл, мэдээллийг системтэйгээр цуглуулах, чанарын хяналт тавих
  • Цооногийн геофизикийн хэмжилтийн өгөгдлийг боловсруулах, анализ болон тайлал хийх, чанарын хяналтыг гүйцэтгэх
  • Геологи болон геотехникийн загварчлалд зориулан геофизикийн өгөгдлийг геологи болон геотехникийн өгөгдөлтэй нэгтгэн Геофизикийн нэгдсэн баримт бичгийг үүсгэх
  • Цооногийн геофизикийн хэмжилтийн үр дүнгийн тайлан гаргах, тайлал хийхэд геофизикийн мэргэжилтэнд туслах.
  • Хайгуул, өрөмдлөгө болон геологийн зураглалтай холбоотой гадаргийн геофизикийн өгөгдлийг цуглуулах, боловсруулах, чанарын хяналт тавих болон тайлал хийхэд туслах
  • Геофизикийн арга аргачлал, хэрэглээний талаар хэлэлцэн, зөвлөлдөж дэмжлэг үзүүлэх замаар хэтийн төлөв бүхий талбайг тодорхойлоход геологичдод тусламж үзүүлэх
  • Боломжит төслүүдийн хяналт, танилцуулгад оролцох
  • Геофизикийн өгөгдөл, мэдээлэл, баримт бичгийг зохих ёсоор зохиoн байгуулан, хамгийн сүүлийн хувибараар, бүрэн гүйцэд, нэвтрэх боломжтойгоор, аюулгүй бүтцэд хадгалдаг байхын тулд системийнмэдлэгийг бий болгох
  • Туршлага, суралцах өөр өөр боломжуудаар дамжуулан шилдэг туршлагыг тодорхойлж, эдгээр шилдэг туршлагыг хэрэгжүүлэх ажлын үе шатуудыг боловсруулна
  • Одоо байгаа болон ирээдүйн эрсдэлийг урьдчилан харж, стандартуудад нийцсэн зорилтуудыг тавих замаар ЭМААБООН-той холбоотой бүх ажлуудад оролцох
  • Шууд удирдалагын даалгасан ажлыг ажил даалгах үйл явцын нэг хэсэг болгон эрэмбэлж, шаардлагатай зааврыг дагах. Хэрэв тодорхой бус эсвэл эргэлзээтэй бол тодруулга, тусламж ба/эсвэл заавар хүсэх.
  • Нийт төслийн хэмжээнд шаардлагатай тусламж, нөөцийг баталгаажуулахаар хайгуул, геологийн/геотехникийн баг болон дэмжлэг үзүүлэх үйлчилгээний багтай харилцах.
  • Өөрийн зан байдал, ажлын гүйцэтгэл, өсөлт хөгжлийнхөө төлөө хариуцлагатай байж ажил мэргэжилдээ амжилт гаргах.
  • Оюу Толгойн гол ашигт малтмалын нөөц болон үйлдвэрлэлийн шаардлагын талаарх ойлголтыг нэмэгдүүлэн, бүс нутгийн стратеги төлөвлөлтөд хувь нэмэр оруулах

Тавигдах шаардлага

  • Геофизикч эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • WellCAD програмыг сайтар ашигладаг бол энэхүү ажлын байранд тэнцэх урьдач нөхцөл болно.
  • AcQuire (геологийн өгөгдлийн сангийн мэдлэг) болон геотехникийн бичиглэл, геологийн бичиглэл, орчин үеийн өрөмдлөгийн технологиудын талаар ойлголттой, практик туршлагатай байх нь чухал.
  • SME, SEG, IMM, AusIMM гэх мэт мэргэжлийн геологийн болон уул уурхайн нийгэмлэгүүдийн гишүүнчлэлтэй байхыг зөвлөж байна
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.