Геофизикч

Нээлтийн огноо: 2024-02-27
Хаалтын огноо: 2024-03-11 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн үйл ажиллагаа – Нөөц болон системийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Геофизикч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Нөөц ба cистемийн хэлтсийн зорьж буй үр дүнд хүрэхэд нь туслахад оршино. Эдгээр үр дүнгүүд нь геологийн, геотехникийн загваруудыг боловсруулахад оруулах геофизикийн өгөгдлүүдийг цуглуулах, тэдгээрийг боловсруулах, тайлал хийх юм. Тус албан тушаалтан нь гадаргуугийн болон цооногийн геофизикийн өгөгдлийг цуглуулах, боловсруулах, тайлал хийхэд ашигладаг геофизикийн төрөл бүрийн программуудыг ашигладаг байх шаардлагатай болно. Тус ажлын байр нь үндсэндээ геофизикийн өгөгдлийг цаг хугацаанд нь цуглуулах, боловсруулах, тайлал хийх үүрэгтэй ба ялангуяа цооногийн авиан болон гэрлийн дүрслэлийн өгөгдөл дээр илүү төвлөрөн ажиллана.

Үүрэг даалгавар

  • Авиан зураглал, калипр, байгалийн гамма гэх мэт төрөл бүрийн зондуудыг ашиглан гадаргуугийн цооногт анхдагч өгөгдөл, мэдээллийг системтэйгээр цуглуулах, түүнд чанарын хяналт тавих
  • Далд уурхайн хэвтээ болон босоо чиглэлд өрөмдсөн цооногт гэрлийн зонд ашиглан анхдагч өгөгдөл цуглуулах, өгөгдлийн чанарт хяналт тавих
  • Цооногийн геофизикийн хэмжилтийн өгөгдлийг боловсруулах, анализ болон тайлалхийх, чанарын хяналтыг гүйцэтгэх
  • Геологи болон геотехникийн загварчлалд зориулан геофизикийн өгөгдлийг геологи болон геотехникийн өгөгдөлтэй нэгтгэн геофизикийн нэгдсэн баримт бичгийг үүсгэх
  • Цооногийн геофизикийн хэмжилтийн үр дүнгийн тайлан гаргах, тайлал хийхэд Ахлах геофизикчид, Ахлах мэргэжилтэнд туслах
  • Хайгуул болон геологийн зураглалтай холбоотой гадаргуугийн геофизикийн өгөгдлийг цуглуулах, боловсруулах, чанарын хяналт тавих болон тайлал хийхэд туслах
  • Геофизикийн арга аргачлал, хэрэглээний талаар хэлэлцэн, дэмжлэг үзүүлэх замаар хэтийн төлөв бүхий талбайг тодорхойлоход оролцох
  • Геофизикийн өгөгдөл, мэдээлэл, баримт бичгийг зохих ёсоор зохиoн байгуулан, хамгийн сүүлийн хувилбараар, бүрэн гүйцэд, нэвтрэх боломжтойгоор, аюулгүй бүтцэд хадгалдаг байхын тулд системийнмэдлэгийг бий болгох
  • Туршлага хуримтлуулах, суралцах эсвэл өөр өөр боломжуудаар дамжуулан шилдэг туршлагыг тодорхойлж, эдгээр шилдэг туршлагыг хэрэгжүүлэх ажлын үе шатуудыг боловсруулах
  • Одоо байгаа болон ирээдүйн эрсдэлийг урьдчилан харж, стандартуудад нийцсэн зорилтуудыг тавих замаар ЭМААБООН-той холбоотой бүх ажлуудад оролцох

Тавигдах шаардлага

  • Геофизикч эсвэл холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх
  • WellCAD болон ShinePick програмыг сайтар ашигладаг бол энэхүү ажлын байранд тэнцэх урьдач нөхцөл болно.
  • AcQuire (геологийн өгөгдлийн сангийн мэдлэг) болон геотехникийн бичиглэл, геологийн бичиглэл, орчин үеийн өрөмдлөгийн технологиудын талаар ойлголттой, практик туршлагатай байх нь чухал.
  • Мэдээлэлд дүн шинжилгээ хийх ур чадвар сайн
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай бол давуу талтай
  • Аюулгүй ажиллагааг үйл ажлаараа батлан харуулдаг байх
  • Асуудал шийдвэрлэх чадвартай, тасралтгүй сайжруулалтын арга хэрэгслүүдийг мэддэг байх ёстой

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.