Геотехникийн чанар хяналтын инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Техник болон Нэгдсэн Төлөвлөлт - Уурхайн техник үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг (1) Геотехникийн чанар хяналтын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь Геотехникийн Ахлах Мэргэжилтэн болон Геотехникийн Ахлах Инженерүүдийн төлөвлөсөн үр ашгийг гаргахын тулд геотехникийн мэдээллийг цуглуулах болон дүн шинжилгээ хийхэд оролцоход оршино. Энэ ажлын байрыг гүйцэтгэхэд тайлагнах ур чадварыг хөгжүүлэх шаардлагатай.Ажлын гүйцэтгэл нь Оюу Толгойн богино буюу урт хугацааны амжилтад нөлөөлөх ба ажил үүргийг аюул эрсдэлгүй, мэргэжлийн түвшинд цаг хугацаанд нь гүйцэтгэх нь маш чухал.
Үүрэг даалгавар
- "Геотехникийн инженерийн үндсэн үүрэг хариуцлага нь геотехникийн зураг төсөл болон үүнийг боловсруулахад ашиглагдсан параметрүүдийг шинээр цуглуулсан мэдээлэлтэй харьцуулалт хийж дүн шинжилгээ хийх мөн өгөгдлийн чанарын хяналттай холбоотой үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гардан хийхэд оршино; Үүнд:
- Геотехникийн ханын зураглал хийж холбогдох геотехникийн мэдээлэл буюу уулын цулын үзүүлэлт мөн хагарал ан цавын унал сунал, тэдгээрийн гадаргуун шинж чанар, хувирал болон бусад шаардлагатай мэдээллийг цуглуулах.
- Фотогамметрийн аргаар хийгдэх хананы зураглал болон уурхайн хананаас шүүрч буй усны зураглал хийх ажилд хяналт тавьж боловсруулалт, тайлалт хийх ажлыг цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх.
- Геотехникийн өгөгдлийн сангийн зохицуулалт болон чанарын хяналтыг хангах.
- Геотехникийн ахлах инженерт геотехникийн бичиглэл болон лабораторийн шинжилгээ хийх дээж цуглуулах үйлчилгээ үзүүлдэг багуудын менежментийг мөн геотехникийн бичиглэл хийх зурамд заасны дагуу чанарын хяналтын ажлыг хийхэд дэмжлэг үзүүлэх.
- Цуглуулсан гидрогеологийн өгөгдлийн чанарын хяналтыг хийж, Геотехникийн ахлах инженерт улирал тутам уурхайн гидрогеологи болон усны даралт буруулах хөтөлбөрийн хэрэгжилтийн гаргахад тулах.
- геотехникийн зураг төсөл болон үүнийг боловсруулахад ашиглагдсан параметрүүдийг шинээр цуглуулсан мэдээлэлтэй харьцуулалт хийх ажлыг холбогдох дотоод дүрэм журамд заасны хийж гүйцэтгэх.
- Туршлага хуримтлуулан суралцах боломж бүрийг ашиглан тэргүүн туршлагыг таньж илрүүлэх, геотехникийн ахлах мэргэжилтэн эсвэл геотехникийн ахлах инженерийн заавар зөвлөгөөг хүлээн авч ажиллах;
- ЭМААБО-той холбоотой өнөөгийн болон цаашид бий болох эрсдэлийг тооцоолж стандартад нийцүүлэн зорилт гаргаж түүндээ хяналт тавин ажиллах;
- Оюу Толгойн ил уурхайн геотехникийн инженер байснаар та хамтын ажиллагаа, хамт олон, стратегийн үр нөлөө болон төслүүд, тогтолцоо болон үйл явц зэрэг гол чиглэлүүдтэй хамааралтай бусад үүргүүдийг биелүүлэх шаардлагатай болно, эдгээрт:
- Тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлж, түүнийгүр ашигтайгаар нэвтрүүлэхийн тулд уурхайн орчинд өөрийн баг болон удирдлагатай хамтран ажиллах ба;
- Аюулгүй ажиллах, ОТ-н ногоон зан үйлийг эрхэмлэн хэрэгжүүлж, үйлдлээрээ үлгэрлэх
- Хамтран ажиллаж буй хүн бүртэй ажлын таатай харилцааг бүрдүүлэх
- Багийн хэмжээнд ажил хүлээлцэх шаардлагуудыг тодорхой дагаж мөрдөх
- Ахлах ажилтнуудаас ирүүлсэн асуудлыг хүлээн авч шийдвэрлэх, авсан арга хэмжээ болон шалтгааныг эргэн мэдэгдэх
- Осол, зөрчлийг мэдээлэх
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Геологи эсвэл уул уурхай болон үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Аюулгүй ажиллагаа болон холбогдох тогтоосон дүрэм журмыг тууштай дагаж мөрддөг байх
- Харилцааны өндөр ур чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх (аман болон бичгийн)
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.