Геотехникийн техникч

Нээлтийн огноо: 2023-01-17
Хаалтын огноо: 2023-01-31 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн геологи, геотехникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ажиллах нэг ( 1) Геотехникийн техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байр нь тухайн багийн зорилго, зорилтот төлөвлөгөөнд хүрэх компанийн бодлого, дүрэм журмын дагуу инженерийн үйлчилгээ үзүүлж, байгууллагын нэгжийн геотехникийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Үүрэг даалгавар

  • Чулуулгийн массын шинж чанар болон газарзүйн зураглалын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх- Геотехникийн болон Геологийн багийн хэрэгжүүлж буй төслийн хуваарь боловсруулах ажилд туслах
  • Хөрсний бэхэлгээний чанарын шалгалт болон туршилт явуулах
  • Геотехникийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар гүйцэтгэх, өгөгдөл хүлээн авах
  • Шинж чанар тодорхойлох зорилгоор Геотехникийн болон Геологийн дээжийн тэмдэглэл хөтлөх
  • Олон төрлийн мэдээллийн баазад өгөгдөл оруулж, ялгаатай мэдээллийн эх үүсвэрийн мэдээллийн чанарыг хариуцах
  • Хөндлөн нэвтрэлтийн чанарын удирдлагад хамаарах лазер сканнер хийх, боловсруулах үйл ажиллагааг явуулах
  • Хөрсний бэхэлгээний шинэчлэлд хамаарах хөрсний бэхэлгээний туршилт, судалгаанд туслалцаа үзүүлэх
  • Геотехникийн хяналт шалгалт, дэд бүтцийн гэмтлийн зураглал хийх
  • Ажлыг аюулгүй, хамгийн үр дүнтэй байдлаар гүйцэтгэхийн тулд уурхайн орчинд өөрийн баг болон ажилчидтай хамтран ажиллах.
  • Өндөр гүйцэтгэлтэй орчинд ялгаатай соёлтой, олон улсын хүмүүстэй хамт ажиллах
  • Сургалт, хамтын ажиллагаагаар дамжуулан багийн гишүүдээ хөгжүүлж, тэдэнд зааж сургах
  • Ажлын байран дах хариуцлага хүлээх чадвар болон шударга байдал- хамгийн зөв шийдвэр гаргахын тулд хүмүүс тус бүрт анхаарал хандуулах
  • Зан чанар, гүйцэтгэл, хөгжилдөө хариуцлагатай хандаж өөрийн карьераа хөгжүүлэх
  • Өөрийн үйлдэл, шийдвэртээ хариуцлагатай хандаж, бусдад үлгэр жишээ үзүүлэх
  • Хамтын ажиллагаа, илтгэлцлэлээр дамжуулан хувийн болон байгууллагын амжилтад хүрэх хүчин чармайлт гаргах

Тавигдах шаардлага

  • Академик их сургууль эсвэл коллежийн дипломтой, шаардлага хангахуйц зэрэгтэй байх.
  • Иргэний Инженер, Геологийн Инженерчлэл эсвэл Уул уурхайн инженерт хамаарах мэргэжлийн чиглэл-Бусад Инженерчлэл мэргэжлийн чиглэлийг Гүний Уурхайн Геотехнийкийн хангалттай мэдлэг туршлагатай бол харгалзаж үзнэ
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Амаар болон бичгээр үр дүнтэй харилцах харилцааны чадвартай.
  • Ажлын байрны аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны асуудлуудыг анхааран сайжруулж хэвшүүлэх чадвартай.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.