Ажлын зар

Геотехникийн техникч /4/

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн төсөл - Геотехникийн үйлчилгээний хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Геотехникийн техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн геотехникийн техникийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Геотехникийн мэдээллийг зааврын дагуу цуглуулах. Үүнд: Файберкретийн шалгалт, Боолтны түлхэлтийн шалгалт, MPBX ба SMART кабелуудийн заалтуудыг тэмдэглэж авах, Z+F Лазер шинжилгээний системийг ашиглан өгөгдөл олж авах, Мөргөцөгөөс авсан дээжнээс чулуулгийн бат бөх чанарыг шинжлэх, малталтын циклийн хугацаа болон газрын бэхэлгээний асуудлуудад туслах
  • Геотехникийн мөргөцгийн зураглал, Боолтны түлхэлтийн шалгалт, Файберкретийн шалгалт, MPBX ба SMART кабелуудийн заалтууд, Тайлангийн боловсруулалт, Геотехникийн ахлах ажилтан, ахлах мэргэжилтэний зааварчилгааны дагуу тоног төхөөрөмжийг суурилуулахад туслах
  • Геотехникийн хөтөлбөрийн бүхий л талаар туслах
  • Геотехникийн чөмгөн дэх мэдээллүүдтэй холбоотой ажлуудыг зааварласаны дагуу хийж гүйцэтгэнэ. Үүнд: Чөмөгний дээжийг цуглуулж, хадгалах, Геотехникийн өрмийн чөмгийг байрлуулах ба тэмдэглэгээ хийх, Геотехникийн чөмгөнд цэгийн даацын шалгалтыг хийх
  • Чөмөг болон бүтцийн баримтжуулалтаас авсан өгөгдлүүд, Цэгийн даацын шалгалтаас авсан өгөгдлүүд, Гүнээс Z+F Лазер шинжилгээний системийг ашиглан олж авсан өгөгдлийг боловсруулж геотехникийн инженерүүдийн цаашдын боловсруулалтанд бэлтгэх, AutoCAD, Vulcan, GoCAD, Desk гэх мэт компьютер графикийн системүүд рүү өгөгдөл оруулахад туслах
  • Дата өгөгдлийн чанарын хяналтыг хийж, өгөгдлийн аудит шалгалтанд туслалцаа үзүүлэх
  • Газрын бэхэлгээний шалгалт хийж бэхэлгээ нь зураг төлөвлөгөөний дагуу байгааг батлах
  • Чанарын хяналт баталгаажуулалтын ажилд туслалцаа үзүүлэн бэхэлгээний чанарыг төлөвлөгөөтэй харьцуулан шалгах

Тавигдах шаардлага

  • Геологи, Газарзүйн шинжлэх ухаан эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах, зэрэгтэй байх
  • 2-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага, ажлын байран дээрх сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх
  • Ажил мэргэжлээс шалтгаалах аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай, аюулгүй ажиллагааны туршлагуудыг эзэмшсэн, аюулыг таньдаг байх
  • Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)