Ажил мэргэжил

Геотехникийн техникч /1/

Нээлтийн огноо: 2020-11-30
Хаалтын огноо: 2020-12-14 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу Толгой ХХК Гүний уурхай - Геотехникийн үйлчилгээний хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Геотехникийн техникч ажлын байрандшалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн геотехникийн техникийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Геотехникийн хөтөлбөрийн бүхий л талуудад туслах:
  • Геотехникийн мэдээллийг зааврын дагуу цуглуулах. Үүнд: Шүршмэл бетоны чанарын хяналт шалгалтад оролцох, бэхэлгээний боолтны татах туршилт хийх, MPBX ба SMART кабелуудийн өгөгдлийг тэмдэглэж авах, Z+F Лазер сканерын системийг ашиглан өгөгдөл цуглуулах, мөргөцөгөөс авсан дээжнээс чулуулгийн бат бөх чанарыг шинжлэх, малталтын циклийн хугацаа болон чулуулгийн бэхэлгээний асуудлуудад туслах гэх мэт;
  • Цуглуулсан өгөгдлүүдийг системд оруулах. Үүнд: Геотехникийн мөргөцгийн зураглал, бэхэлгээний боолтны татах туршилтын мэдээлэл, шүршмэл бетоны чанарын шалгалт, MPBX ба SMART кабелуудийн өгөгдлийн мэдээлэл, өдөр тутмын ажлын тайлангийн боловсруулалт;
  • Геотехникийн ахлах ажилтан, ахлах мэргэжилтэний зааварчилгааны дагуу тоног төхөөрөмжийг суурилуулахад туслах.
  • Үйл ажиллагааны бүтээмж – Гадаргын ажил Геотехникийн хөтөлбөрийн бүхий л талаар туслах: Геотехникийн чөмгөн дээж дэх мэдээллүүдтэй холбоотой ажлуудыг зааварласаны дагуу хийж гүйцэтгэнэ. Үүнд: Чөмгөн дээжийг цуглуулж, хадгалах, Геотехникийн өрмийн чөмгөн дээжинд чиглэлийн шулуун татах ба тэмдэглэгээ хийх, Геотехникийн чөмгөн дээжинд бат бэхийн цэгэн тест туршилт хийх.
  • Цуглуулсан өгөгдлийг системд оруулах. Үүнд: Чөмөгөн дээж болон бүтцийн баримтжуулалтаас авсан өгөгдлүүд, бат бэхийн цэгэн тест туршилтаас авсан өгөгдлүүд, Гүнээс Z+F Лазер шинжилгээний системийг ашиглан олж авсан өгөгдлийг боловсруулж геотехникийн инженерүүдийн цаашдын боловсруулалтанд бэлтгэх, AutoCAD, Vulcan, GoCAD, Desk гэх мэт компьютер графикийн системүүд рүү өгөгдөл оруулахад туслах.
  • Ажлын байран дээрх шилдэг арга туршлага, сурч мэдэх олон боломжуудыг ашиглан суралцаж, геотехникийн ахлах ажилтнуудын удирдамж зааварчилгааг хүлээн авч, ирээдүйн үүрэг хариуцлагад өөрийгөө бэлтгэнэ
  • Өөртөө болон, багийн гишүүд, таны ойр орчимд ажиллаж буй бусад хүмүүсийн ЭМААБО хамааралтай асуудлыг мэдэж, хийж буй ажлын эрсдлийг үнэлэх
  • Цуглуулсан мэдээлэл нь шинжлэх ухаанч байдлаар авагдсан ба шинжилгээнд ашиглаж болохуйц байх
  • Дата өгөгдлийн чанарын хяналтыг хийж, өгөгдлийн аудит шалгалтанд туслалцаа үзүүлэх
  • Чулуулгийн бэхэлгээний шалгалт хийж, бэхэлгээ нь зураг төлөвлөгөөний дагуу байгааг бататгах
  • Чанарын хяналт баталгаажуулалтын ажилд туслалцаа үзүүлэн бэхэлгээний чанарыг төлөвлөгөөтэй харьцуулан шалгах

Тавигдах шаардлага

  • Геологи, Газарзүйн шинжлэх ухаан эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр зэрэгтэй
  • 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага, ажлын байран дээрх сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх
  • Гүний уурхайн орчинд ажиллах бие бялдар, сэтгэл санааны бүрэн чадамжтай байх
  • Ажил мэргэжлээс шалтгаалах аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай, аюулгүй ажиллагааны туршлагуудыг эзэмшсэн, аюулыг таньдаг байх Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.