Геотехникийн техникч

Нээлтийн огноо: 2024-01-31
Хаалтын огноо: 2024-02-14 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

Оюу Толгойн ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажилтнуудынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Уурхайн үйл ажиллагаа – Уурхайн техникийн үйлчилгээний хэлтсийн Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаад, 14 хоног амрах хуваариар ажиллах нэг (1) Геотехникийн техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байр нь тухайн багийн зорилго,Уурхайн техникийн үйлчилгээний хэлтсийн Геотехникийн багийн мэргэжлийн инженерүүдэд мэргэжлийн туслалцаа өгөх үндсэн зорилготой. Тус ажилтан геотехникийн чөмгийн/дээжийн бичиглэл хийх, геотехникийн зураглал шинжлэх талаар сайн мэдлэгтэй байхаас гадна геотехникийн налуугийн хяналт шинжилгээний системийг зураг төсөл боловсруулах, нэвтрүүлэх талаар нэгд нэгэнгүй ойлголттой байх шаардлагатай.

Үүрэг даалгавар

  • Геотехникийн техникч нь үйл ажиллагааны гүйцэтгэлтэй холбоотой доорх геотехникийн хөтөлбөрүүдийн бүх чиглэлээр туслах үндсэн үүрэгтэй. Үүнд:
  • Уурхайн бүх үйл ажиллагаанд үнэ зөв мэдээллийг цагт нь өгдөг, ил уурхайн малтлагын үеийн тогтворжилийг хангадаг байлгахуйцаар геотехникийн хяналт шинжилгээний бүх системийг суурилуулж, ашиглалтад оруулж, засаж үйлчлэх (Үүнд радар, автомат тахеометр, призм, тэсэлгээний хяналт шинжилгээний төхөөрөмж гэх мэт орно);
  • Геотехникийн төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд ангийг хадгалж хамгаалах. Геотехникийн налуугийн хяналт шинжилгээний тоног төхөөрөмжийг бүрэн ажиллагаатай байлган уурхайн олборлолтыг аюулгүй байлгах үүднээс агуулахын нөөцийг хянах, бараа материалыг удирдах, шаардлагатай бол геотехникийн нэн чухал сэлбэг хэрэгслийг захиалах;
  • Өгөгдөл цуглуулж тохиргоо хийх ажлын чанарын баталгаажилт ба хяналт, тус мэдээллийн мэдээллийн санг бүрдүүлэн хөтлөх;
  • Геотехникийн шинэ ажилтнуудад зөвлөх, талбайн өгөгдөл цуглуулах аргачлал (Ж: АдамТек фотограмметр), өгөгдөл оруулах, боловсруулахыг зааварчлах;
  • Зохих шаардлагатай үед геотехникийн албаны утсан харилцааг хариуцаж, геотехникийн налуугийн хяналт шинжилгээний зөвлөмж өгөх (Холбоо барих шаардлагатай үед “Холбоо барих ажилтан”-ы үүрэг гүйцэтгэх);
  • Ажлын стандарт журмын дагуу талбай дээрх өрөмдлөгийн ажлыг удирдан зохион байгуулах; Өрөмдлөгийн зорилгоос хамаарч ус шүүрүүлэх ажлыг гардан зохион байгуулах;
  • Геотехникийн инженерүүдэд геотехникийн бүх үйл ажиллагаанд нь туслалцаа үзүүлэх. Зохих шаардлагатай нөхцөлд налуугийн тогтворгүй байдлаас үүдэлтэй засаж сайжруулах аливаа арга хэмжээг хариуцах буюу хариуцах үүрэг хүлээх;
  • Геотехникийн ахлах мэргэжилтэн, ахлах инженер, инженерийн удирдлага дор сорил хийх, дээж бэлтгэхэд зориулан чулуулгийн дээж цуглуулах ажлыг зохион байгуулах;
  • Туршлага хуримтлуулах, суралцах олон төрлийн боломжийг ашиглах, геотехникийн ахлах мэргэжилтэн, ахлах инженер, инженерүүдийн удирдамж, заавар зөвлөмж авах зэргээр ажлаа гүйцэтгэх тэргүүн туршлагыг олж тогтоох;
  • Стандартад хүрэхийн тулд одоо болон ирээдүйд тулгарах эрсдэлийг тогтоох, хяналт шинжилгээний зорилго зорилт тодорхойлох зэргээр ЭМААБООН-тай холбоотой бүх үйл ажиллагаанд оролцох.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх, эсхүлүүнтэй дүйцэхүйц нарийн мэргэжлийн дадлагажуулах сургалтад (Жишээ нь механикч, цахилгаанчин, электроник, нарийн хэмжүүр гэх мэт) хамрагдсан байвал сайн.
  • Ажлын арвин баялаг дадлага, туршлагатай мөн ажлын байран дах сургалтад хамрагдсан бол сайн.
  • Энэхүү ажлыг гүйцэтгэхийн тулд геотехникийн чөмгийн/дээжийн бичиглэл хийх, геотехникийн зураглалын дүн шинжилгээний талаар сайн мэдлэгтэй байхаас гадна геотехникийн хяналт шинжилгээний систем, загварчлах, нэвтрүүлэх талаар нэгд нэгэнгүй ойлголттой байх шаардлагатай.
  • Тус ажилтан холбогдох өгөгдлөөр хангаж, боловсруулж, шинжилж сурах ёстой.
  • Холбогдох чиглэлээр 3-с дээш жил ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Уул уурхайн салбарт үүнтэй адил төстэй ажил эрхэлж байсан бол сайн.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Товч намтар (Aнгли, Mонгол хэлээр)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Aнгли, Mонгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.