Геотехникийн инженер

Нээлтийн огноо: 2022-06-17
Хаалтын огноо: 2022-06-29 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхай – Геотехникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Геотехникийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь тухайн багийн зорилго, зорилтот төлөвлөгөөнд хүрэх компанийн бодлого, дүрэм журмын дагуу инженерийн үйлчилгээ үзүүлж, байгууллагын нэгжийн геотехникийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Үүрэг даалгавар

Геотехникийн Инженер нь ойролцоогоор ажиллах хугацааныхаа 2/3-г ажлын талбайд (газрын гүнд болон гадаргууд), 1/3-г оффисийн орчинд газрын гадаргууд өнгөрүүлнэ. Ажлын талбайд зарцуулах энэхүү цагийн харьцаа нь төлөвлөгөөний нэг хэсэг болон хэрэгжиж буй ажлаас шалтгаалан өөрчлөгдөнө.

  • Чулуулгийн массын шинж чанар болон газарзүйн зураглалын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх- Геотехникийн болон Геологийн
  • Геологийн багийн хэрэгжүүлж буй төслийн хуваарь боловсруулах ажилд туслах
  • Грунтын бэхэлгээний чанарын шалгалт болон туршилт явуулах
  • Геотехникийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар гүйцэтгэх, өгөгдөл хүлээн авах
  • Шинж чанар тодорхойлох зорилгоор Геотехникийн болон Геологийн дээжийн тэмдэглэл хөтлөх
  • Олон төрлийн мэдээллийн баазад өгөгдөл оруулж, ялгаатай мэдээллийн эх үүсвэрийн мэдээллийн чанарыг хариуцах
  • Хөндлөн нэвтрэлтийн чанарын удирдлагад хамаарах лазер сканнер хийх, боловсруулах үйл ажиллагааг явуулах
  • Грунтын бэхэлгээний шинэчлэлд хамаарах грунтын бэхэлгээний туршилт, судалгаанд туслалцаа үзүүлэх
  • Геотехникийн хяналт шалгалт, дэд бүтцийн гэмтлийн зураглал хийх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Хөрс судлалын инженер, Геологийн инженерчлэл эсвэл уул уурхайн инженерт хамаарах мэргэжлийн чиглэл,
  • Гүний уурхайн Геотехнийкийн хангалттай мэдлэг туршлагатай бол харгалзаж үзнэ.
  • Холбогдох чиглэлээр доод тал нь 3 жил ажилласан эсвэл ажлын байрны сургалтад хамрагдаж хангалттай хэмжээнд дадлага хийсэн байх.
  • Блокчлон олборлолтын үйл ажиллагаагаар туршлага эзэмшсэн бол давуу тал болно
  • Чулуулгийн массын шинж чанарын тухайн ойлголтыг сайжруулахын тулд өрөмдлөгийн бүртгэл, талбайн зураглал эсвэл бусад мэдээллийн төрлөөс геологийн мэдээллийг тайлж уншиж чаддаг байх. Мэдээлэл цуглуулах олон төрлийнарга болон мэдээллийн төрлүүдийг мэддэг байх.
  • DIPS, UNWEDGE ба RS2 эсвэл түүнтэй ижил геотехникийн үндсэн програм хангамжийг ашиглаж чаддаг байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.