Геотехникийн инженер

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Үйл ажиллагаа – Уурхайн техник үйлчилгээ хэлтэст Оюу толгойн уурхайн талбар болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Геотехникийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь Геотехникийн ахлах мэргэжилтэн болон Геотехникийн алхах инженерүүдийн төлөвлөсөн үр ашгийг гаргахын тулд геотехникийн мэдээллийг цуглуулах болон дүн шинжилгээ хийхэд оролцоход оршино. Энэ ажлын байрыг гүйцэтгэхэд тайлагнах ур чадварыг хөгжүүлэх шаардлагатай. Ажлын гүйцэтгэл нь Оюу Толгойн богино буюу урт хугацааны амжилтад нөлөөлөх ба ажил үүргийг аюул эрсдэлгүй, мэргэжлийн түвшинд цаг хугацаанд нь гүйцэтгэх нь маш чухал.

Үүрэг даалгавар

  • Геотехникийн ханын зураглал, цооногийн бичиглэл, (фотограметр) фото зураг ашиглан ханын зураглал хийх;
  • Уулын цул болон тогтворжилтын үнэлгээнүүд мөн төрөл бүрийн налуугийн аюулыг буруулах шаардлагуудыг хүсэлт эсвэл зааврын дагуу боловсруулах;
  • Уурхайн дизайн болон уурхайн дизайны хэрэгжилт нь налуугийн болон хаягдлын овоолгын удирдлагын Төлөвлөгөөтэй нийцэж байгаа эсэхэд анхааран ажиллах;
  • Туршилт хийх ажилд нийцүүлэн чулуулгийн дээжлэлт хийх, үүнд: байршлыг сонгох болон дээж бэлтгэлийн ажлыг Геотехникийн Ахлах Мэргэжилтэн эсвэл Ахлах Геотехникийн Инженерийн удирдлага доор гүйцэтгэх;
  • Налуугийн болон Хаягдлын Овоолгын Удирдлагын Төлөвлөлтийг хянах болон шинэчлэх ажлыг Геотехникийн Ахлах Мэргэжилтэн эсвэл Геотехникийн Ахлах Инженерийн удирдлага доор гүйцэтгэх дэмжлэг үзүүлэх;
  • Уурхайн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс геотехникийн хяналтын системүүдийг суурилуулах, ашиглалтад оруулах, засвар үйлчилгээний ажилд хувь нэмрээ оруулж заасан хугацаанд оновчтой үнэн зөв мэдээллээр хангах;
  • Мэдээлэл цуглуулах болон мэдээллийн сан бүрдүүлэх бүртээ чанарын баталгаа болон чанарын хяналтыг хангах.
  • Геотехникийн ахлах инженер гэрээт гүйцэтгэгчийн удирдлагатай хамтран өрөмдлөг болон дээжлэлтийн багууд ажлын стандарт журмуудыг зааврын дагуу хэрэглэж байгаад хяналт тавихад туслах
  • Туршлага хуримтлуулан суралцах боломж бүрийг ашиглан тэргүүн туршлагыг таньж илрүүлэх, геотехникийн ахлах мэргэжилтэн эсвэл геотехникийн ахлах инженерийн заавар зөвлөгөөг хүлээн авч ажиллах;
  • ЭМААБО-той холбоотой өнөөгийн болон цаашид бий болох эрсдэлийг тооцоолж стандартад нийцүүлэн зорилт гаргаж түүндээ хяналт тавин ажиллах;
  • Оюу Толгойн ил уурхайн геотехникийн инженер байснаар та хамтын ажиллагаа, хамт олон, стратегийн үр нөлөө болон төслүүд, тогтолцоо болон үйл явц зэрэг гол чиглэлүүдтэй хамааралтай бусад үүргүүдийг биелүүлэх шаардлагатай болно, эдгээрт:
  • Тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлж, түүнийг үр ашигтайгаар нэвтрүүлэхийн тулд уурхайн орчинд өөрийн баг болон удирдлагатай хамтран ажиллах ба;
  • Нөөцийг аюул эрсдэлгүй, үр ашигтайгаар хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахын тулд Оюу Толгойн чулуулгийн механик шинж чанарын ойлголтын шаардлагад нийцсэн шийдвэрийг гаргахад оролцох

Тавигдах шаардлага

  • Инженер геологи, уулын инженер, геологич эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Уул уурхайн салбарт 3-с дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Чулуулгийн механикийн олон улсын нийгэмлэг, SME, SEG, IMM, AusIMM зэрэг мэргэжлийн геологи,
  • уул уурхайн нийгэмлэгийн гишүүнчлэлтэй байх. • Мэдээлэлд дүн шинжилгээ хийх ур чадвар сайн
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний программ ашиглах чадвартай
  • Геологийн Vulcan, MineSight, Leapfrog болон уул уурхайн бусад программууд дээр ажиллах чадвартай байх
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай бол давуу талтай
  • Аюулгүй ажиллагааг үйл ажлаараа батлан харуулсан
  • Асуудал шийдвэрлэх чадвар, төслийн удирдлагын ур чадварыг харуулж, тасралтгүй сайжруулалтын арга хэрэгслүүдийг мэддэг байх ёстой

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.