Геотехникийн Инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн Уурхайн Техник Үйлчилгээний хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Геотехникийн Инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь Геотехникийн Ахлах Мэргэжилтэн болон Геотехникийн Ахлах Инженерүүдийн төлөвлөсөн үр ашгийг гаргахын тулд геотехникийн мэдээллийг цуглуулах болон дүн шинжилгээ хийхэд оролцоход оршино. Энэ ажлын байрыг гүйцэтгэхэд тайлагнах ур чадварыг хөгжүүлэх шаардлагатай. Ажлын гүйцэтгэл нь Оюу Толгойн богино буюу урт хугацааны амжилтанд нөлөөлөх ба ажил үүргийг аюул эрсдэлгүй, мэргэжлийн түвшинд цаг хугацаанд нь гүйцэтгэх нь маш чухал.
Үүрэг даалгавар
- Геотехникийн инженерийн үндсэн үүрэг хариуцлага нь үйл ажиллагааны багын бүтээлтэй холбоотой геотехникийн хөтөлбөрүүдэд бүх л чиглэлд дэмжлэг үзүүлэх; Үүнд:
- Геотехникийн ханын зураглал, цооногийн бичиглэл, (фотограметр) фото зураг ашиглан ханын зураглал хийх;
- Уулын цул болон тогтворжилтын үнэлгээнүүд мөн төрөл бүрийн налуугийн аюулыг буруулах шаардлагуудыг хүсэлт эсвэл зааварын дагуу боловсруулах;
- Уурхайн дизайн болон уурхайн дизайны хэрэгжилт нь налуугийн болон хаягдлын овоолгын удирдлагын Төлөвлөгөөтэй нийцэж байгаа эсэхэд анхааран ажиллах;
- Туршилт хийх ажилд нийцүүлэн чулуулгийн дээжлэлт хийх, үүнд: байршлыг сонгох болон дээж бэлтгэлийн ажлыг Геотехникийн Ахлах Мэргэжилтэн эсвэл Ахлах Геотехникийн Инженерийн удирдлага доор гүйцэтгэх;
- Налуугийн болон Хаягдлын Овоолгын Удирдлагын Төлөвлөлтийг хянах болон шинэчлэх ажлыг Геотехникийн Ахлах Мэргэжилтэн эсвэл Геотехникийн Ахлах Инженерийн удирдлага доор гүйцэтгэх дэмжлэг үзүүлэх;
- Уурхайн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс геотехникийн хяналтын системүүдийг суурьлуулах, ашиглалтанд оруулах, засвар үйлчилгээний ажилд хувь нэмрээ оруулж заасан хугацаанд оновчтой үнэн зөв мэдээллээр хангах;
- Мэдээлэл цуглуулах болон мэдээллийн сан бүрдүүлэх бүртээ чанарын баталгаа болон чанарын хяналтыг хангах.
- Геотехникийн ахлах инженер гэрээт гүйцэтгэгчийн удирдлагатай хамтран өрөмдлөг болон дээжлэлтийн багууд ажлын стандарт журмуудыг зааврын дагуу хэрэглэж байгаад хяналт тавихад туслах
- Туршлага хуримтлуулан суралцах боломж бүрийг ашиглан тэргүүн туршлагыг таньж илрүүлэх, геотехникийн ахлах мэргэжилтэн эсвэл геотехникийн ахлах инженерийн заавар зөвлөгөөг хүлээн авч ажиллах
Tавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Геотехникийн Инженер эсвэл Уул уурхайн эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл зайлшгүй шаардлагатай.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- MS Office Excel, Outlook дээр чадварлаг ажилладаг байх; мөн
- Монгол, Англи хэлний чадвар өндөр байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү. "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.