Геотехникийн инженер - Дизайн

Нээлтийн огноо: 2024-02-20
Хаалтын огноо: 2024-03-05 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-нийн Оюу толгойн уурхайн талбар дээр Гүний уурхайн Геологи, геотехникийн үйлчилгээний хэлтэст 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Геотехникийн инженер - Дизайн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байр нь тухайн багийн зорилго, зорилтот төлөвлөгөөнд хүрэх компанийн бодлого, дүрэм журмын дагуу инженерийн үйлчилгээ үзүүлж, байгууллагын нэгжийн геотехникийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Үүрэг даалгавар

1.Үйл ажиллагааны Бүтээмж- Газрын гүнд болон Гадаргууд (80%)

  • Геотехник болон Геологийн чулуулгийн массын шинж чанар тодорхойлох ханын зураглалын ажилд туслалцаа үзүүлэх
  • Геотехник үйлчилгээний багийн хэрэгжүүлж буй төслийн ажилд туслах
  • Бэхэлгээний зураг төслийг төлөвлөлтийн хэлтэс болон бусад геотехникийн инженерүүдэд дамжуулах, шаардлагатайтохиолдолд нарийвчлан орчуулж, хянаж, шинэчлэх
  • Чулуулгийн шинж чанарт дүн шинжилгээ хийж түүний уурхайлалтанд үзүүлж буй өөрчлөлтийг тогтоох шаардлагатай батухайн геотехникийн мэдээлэл нь уурхайн төлөвлөлт болон үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ашиглагдаж байгаагбаталгаажуулна
  • Геотехник, геологийн өгөгдлүүдийг тодорхойлж, тайлбарлан бухэлгээний зураг төсөлд ашиглах•уурхайн бүрэн ашиглалтын хугацааны тоон загварчлалын өгөгдөлд тайлалт хийж, бэхэлгээний зурагт ашиглах
  • Шаардлагатай тохиолдолд шинэ бэхэлгээний туршилт, үзлэг шалгалтанд туслалцаа үзүүлнэ.
  • Чулуулгийн механикийн салбартай мөр зэрэгцэн шинэ мэдээлэлээр байнга хөгжих
  • Шаардлагатай тохиолдолд дэд бүтэцийн эвдрэлийн зураглал болон геотехникийн үздэг шалгалт хийх.
  • Уул уурхайн олборлолтод чулуулгийн массын хариу урвалыг үнэлэхийн тулд шаардлагатай тохиолдолд тоон загварчлал хийж, малталтын зураг төслийн талаар зааварчилгаа өгөх.

2.Хувийн болон Багийн Хамтын ажиллагаа (10%)

  • Ажлыг аюулгүй, хамгийн үр дүнтэй байдлаар гүйцэтгэхийн тулд уурхайн орчинд өөрийн баг болон ажилчидтай хамтранажиллах.
  • Өндөр гүйцэтгэлтэй орчинд ялгаатай соёлтой, олон улсын хүмүүстэй хамт ажиллах
  • Сургалт, хамтын ажиллагаагаар дамжуулан багийн гишүүдээ хөгжүүлж, тэдэнд зааж сургах
  • Ажлын байран дах хариуцлага хүлээх чадвар болон шударга байдал- хамгийн зөв шийдвэр гаргахын тулд хүмүүс тус бүртанхаарал хандуулах
  • Зан чанар, гүйцэтгэл, хөгжилдөө хариуцлагатай хандаж өөрийн карьераа хөгжүүлэх

3. Хүмүүст Анхаарал хандуулах (5%)

  • Өөрийн үйлдэл, шийдвэртээ хариуцлагатай хандаж, бусдад үлгэр жишээ үзүүлэх
  • Хамтын ажиллагаа, илтгэлцлэлээр дамжуулан хувийн болон байгууллагын амжилтад хүрэх хүчин чармайлт гаргах
  • Өндөр мэргэжлийн ур чадвар, бизнесийн ёс зүйг баримтлах
  • Мэдлэгийг хуваалцаж, багийн гишүүдэд түгээх, багийн суралцах орчинг бий болгох

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг Иргэний Инженер, Геологийн Инженерчлэл эсвэл Уул уурхайн инженерт хамаарах мэргэжлийн чиглэл-Бусад Инженерчлэл мэргэжлийн чиглэлийг Гүний Уурхайн Геотехнийкийн хангалттай мэдлэг туршлагатай бол харгалзаж үзнэ.
  • Холбогдох чиглэлээр доод тал нь 3 жил ажилласан эсвэл ажлын байрны сургалтад хамрагдаж хангалттай хэмжээнд дадлага хийсэн байх.
  • Багаар ажилах туршилгатай.
  • Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэх чадвартай байх.
  • Мэдлэг болон ур чадвараа багийн бусад гишүүдэд харамгүй хуваалцах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.


Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.