Геотехникийн ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2024-04-17
Хаалтын огноо: 2024-05-01 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Техник, Нэгдсэн Төлөвлөлт - Уурхайн техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 7 хоног ажиллаж 7 хоног амрах болон Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах 50/50 хувиар байршин ажиллах нэг ( 1) Геотехникийн ахлах мэргэжилтэн ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго геотехникийн багийн гол үр дүнг тодорхойлох, боловсруулах; бүтээн байгуулалтын боломжуудыг дээд зэргээр нэмэгдүүлэхийн тулд геотехникийн багийн гишүүдээр хувийн хөгжлийн төлөвлөгөөг нь боловсруулах; гүйцэтгэгч ба зөвлөхүүдийн удирдлага; геотехникийн тэргүүний туршлагыг тодорхойлох, хэрэгжүүлэх; ЭМААБО-ийн бүх үйл ажиллагааг удирдах; өөрчлөлтийн зарчим, үр нөлөөг ойлгож, зохих ёсоор гүйцэтгэснээр өөрчлөлтийг эрчимжүүлэх юм.

Үүрэг даалгавар

  • Бүх хууль тогтоомж, дүрэм, журам, ялангуяа Рио Тинтогийн D3 удирдлагын стандартыг мөрдөх.
  • Аюулгүй ажиллагааны стандарт, журмуудыг мөрдүүлэх.Одоогийн болон ирээдүйн эрсдэлийг урьдчилан тооцох, стандартуудыг мөрдөхийн тулд зорилгоо тодорхойлох, хянах зэргээр ЭМААБО-тай холбоотой бүх үйл ажиллагааг удирдах.
  • Геотехникийн багийн зан төлөв, ажлын гүйцэтгэл, хөгжлийг удирдах. Янз бүрийн сургалтын боломжуудыг бий болгохын тулд геотехникийн багийн гишүүдээр хувийн хөгжлийн төлөвлөгөөг нь боловсруулах.
  • Өрөмдлөгийн компанит ажил, техник эдийн засгийн үндэслэл, төслийн ажилд хяналт тавьснаар гүйцэтгэгч, зөвлөхүүдийг удирдан зохион байгуулах.
  • Чулуулгийн массыг ойлгох, мөн олборлолт чулуулгийн масст ямар нөлөө үзүүлэхийг (уурхайн малтлагын тогтвортой байдал, уурхайн зураг төслийн оновчлол, үйл ажиллагааны гүйцэтгэлийн зорилгоор) зөв ойлгохын тулд, геотехникийн болон хяналт шинжилгээний мэдээллийг олж авах, нэгтгэх, хөрвүүлэх, төлөвлөх.
  • Уурхайн зураг төсөл, төлөвлөлтөд багтсан чулуулгийн массын үнэлгээ/тогтвортой байдлын үнэлгээг хийх.
  • Налуугийн менежментийн төлөвлөгөө ба Хаягдал, овоолгын менежментийн төлөвлөгөө боловсруулах, шинэчлэх.
  • Геотехникийн бүх үйл ажиллагаа, чанарын баталгаа/чанарын хяналт хийх дүрэм журмыг хэрэгжүүлэх.
  • Тэсэлгээний эвдрэл гэмтлийг багасгахын тулд тэсэлгээний төлөвлөгөөнд геотехникийн мэдээлэл оруулах.
  • Геотехникийн гол аюулыг тогтмол хянах систем, процессыг цаг тухайд нь хэрэгжүүлэх.
  • Чулуулгийн механик шинж чанар/геотехникийн инженерийн салбарт гарч буй хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх, багийг хөгжүүлэхээр хийж буй ажлыг эрчимжүүлэх, геотехникийн тэргүүний туршлага, уурхайн үр дүнг сайжруулахад тухайн мэдээллийг ашиглах.

Тавигдах шаардлага

  • Геотехник, Геологи, Уул уурхайн инженерчлэлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Уул уурхайн салбарт 10-с дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Чулуулгийн механикийн олон улсын нийгэмлэг, SME, SEG, IMM, AusIMM зэрэг мэргэжлийн геологи, уул уурхайн нийгэмлэгийн гишүүнчлэлтэй байх.
  • Мэдээлэлд дүн шинжилгээ хийх ур чадвар сайн байх
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний программ ашиглах чадвартай байх
  • Геологийн Vulcan, MineSight, Leapfrog, Rocscience болон уул уурхайн бусад программууд дээр ажиллах чадвартай байх
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай бол давуу талтай
  • Аюулгүй ажиллагааг үйл ажлаараа батлан харуулсан байх
  • Асуудал шийдвэрлэх чадвар, төслийн удирдлагын ур чадварыг харуулж, тасралтгүй сайжруулалтын арга хэрэгслүүдийг мэддэг байх ёстой

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.