Геотехникийн ахлах инженер

Нээлтийн огноо: 2023-05-31
Хаалтын огноо: 2023-06-12 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн– Геологи, Геотехникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Геотехникийн ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байр нь тухайн багийн зорилго, зорилтот төлөвлөгөөнд хүрэх компанийн бодлого, дүрэм журмын дагуу инженерийн үйлчилгээ үзүүлж, байгууллагын нэгжийн геотехникийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Үүрэг даалгавар

  • Геотехникийн Ахлах Инженер нь ойролцоогоор ажиллах хугацааныхаа 2/3-г ажлын талбайд (газрын гүнд болон гадаргууд), 1/3-г оффисын орчинд газрын гадаргууд өнгөрүүлнэ. Ажлын талбайд зарцуулах энэхүү цагийн харьцаа нь төлөвлөгөөний нэг хэсэг болон хэрэгжиж буй ажлаас шалтгаалан өөрчлөгдөнө.
  • Чулуулгийн массын шинж чанар болон газарзүйн зураглалын үйл ажиллагаа (Геотехникийн болон Геологийн) хийх
  • Хуваарь, төсөв, тайлан гаргах ажиллагаагаар хязгаарлагдахгүй тэдгээрийг оролцуулсан төслийн удирдлагаар ханган ажиллах
  • Бэхэлгээний систем шаардлагатай загварт нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах хөрсний бэхэлгээний чанарын хяналтын шалгалт ба туршилтыг хийх
  • Геотехникийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар гүйцэтгэх, өгөгдөл хүлээн авах
  • Шинж чанар тодорхойлох зорилгоор Геотехникийн болон Геологийн дээжийн тэмдэглэл хөтлөх
  • Олон төрлийн өгөгдлийн эх үүсвэрийн мэдээллийн бааз, мэдээллийн чанарыг удирдан зохицуулах
  • Хөндлөн нэвтрэлтийн чанарын удирдлагад хамаарах лазер сканер хийх, боловсруулах үйл ажиллагааг явуулах
  • Геологийн багт хамаарах хангамжийн үй ажиллагааг явуулах
  • Хөрсний бэхэлгээний шинэчлэлд хамаарах хөрсний бэхэлгээний туршилт, судалгаа хийх
  • Геотехникийн хяналт шалгалт, дэд бүтцийн гэмтлийн зураглал хийх
  • Ажлыг аюулгүй, хамгийн үр дүнтэй байдлаар гүйцэтгэхийн тулд уурхайн орчинд өөрийн баг болон ажилчидтай хамтран ажиллах.
  • Өндөр гүйцэтгэлтэй орчинд ялгаатай соёлтой, олон улсын хүмүүстэй хамт ажиллах
  • Сургалт, хамтын ажиллагаагаар дамжуулан багийн гишүүдээ хөгжүүлж, тэдэнд зааж сургах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Иргэний Инженер, Геологийн Инженерчлэл эсвэл Уул уурхайн инженерт хамаарах мэргэжлийн чиглэлтэй байх
  • Бусад Инженерчлэл мэргэжлийн чиглэлийг Гүний Уурхайн Геотехникийн хангалттай мэдлэг туршлагатай бол харгалзаж үзнэ.
  • Холбогдох чиглэлээр доод тал нь 7 жил ажилласан эсвэл ажлын байрны сургалтад хамрагдаж хангалттай хэмжээнд дадлага хийсэн байх.
  • Чулуулгийн массын шинж чанарын тухайн ойлголтыг сайжруулахын тулд өрөмдлөгийн бүртгэл, талбайн зураглал эсвэл бусад мэдээллийн төрлөөс геологийн мэдээллийг тайлж уншиж чаддаг байх. Мэдээлэл цуглуулах олон төрлийнарга болон мэдээллийн төрлүүдийг мэддэг байх.
  • CAD программ хангамж эсвэл түүнтэй ижил- Deswik эсвэл Vulcan байвал сайн, програм хангамжийг ашиглаж байсан туршлагатай байх
  • Excel, Word зэрэг MS Office-н үндсэн программ хангамжийг ашиглаж чаддаг байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.