Геотехникийн ахлах инженер

Нээлтийн огноо: 2022-08-16
Хаалтын огноо: 2022-08-26 17:30
Хэлтэс: Ил уурхайн үйл ажиллагаа - Баяжуулаx үйлдвэрийн үйл ажиллаагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Уурхайн үйл ажиллагаа - Техник үйлчилгээний хэлтэст OT уурхайд 7 хоног ажиллаж 7 хоног хотод амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Геотехникийн ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

ОТ уурхайд байрлах уг ажлын байрны гол зорилго нь Геотехникийн ахлах мэргэжилтний зорьсон үр дүнд хүрэхэд геотехникийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх. Үүнд мөн геотехникийн дүн шинжилгээний үр дүн нь батлагдсан тайлангуудад дурдагдсан, бүх оролцогч талууд тодорхой мэдээлэл авсан байх орно.

Үүрэг даалгавар

Геотехникийн Ахлах инженерийн үндсэн үүрэг хариуцлага нь стратегийн хувьд үр ашигтай байхаар геотехникийн хөтөлбөрүүдэд бүх л талаас нь туслалцаа үзүүлэх.Үүнд:

  • Уурхайн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс геотехникийн хяналтын системүүдийг суурилуулах, ашиглалтад оруулах, засвар үйлчилгээг хийх, мөн заасан хугацаанд оновчтой үнэн зөв мэдээллээр хангах;
  • Гадна дотны зөвлөхүүд болон гэрээтүүдийн удирдлагуудад шаардлагай бол туслалцаа үзүүлэх
  • Геотехникийн өгөгдөл болон тогтвортой байдлын үнэлгээг салбарын (Рио Тинто) тэргүүн туршлагын арга, процессыг ашиглан хийдэг. Тус дүн шинжилгээ нь ахлах инженерүүдээр хянуулж, удирдуулсан байх.
  • Уурхайн талбарт геотехникийн өгөгдлийн сан болон загвар байнга шинэчлэгдсэн байхад анхаарах
  • Геотехникийн ЭААБОАБОН-тэй холбоотой бүх үйл ажиллагааны өнөөгийн болон ирээдүйн эрсдэлийг урьдчилан тооцоолох, стандартыг хангаж ажиллах зорилтуудын зохион байгуулалт болон хяналтад туслалцаа үзүүлэх
  • Туршилт хийх ажилд нийцүүлэн чулуулгийн дээжлэлт хийх, үүнд: байршлыг сонгох болон дээж бэлтгэлийн ажлыг Геотехникийн Ахлах Мэргэжилтний зааврын дагуу гүйцэтгэх;
  • Өөрчлөлтийн нөлөөлөл болон зарчмуудыг ойлгосноор тухайн өөрчлөлтийг удирдаж ажиллана.

Оюу Толгойн ил уурхайн Геотехникийн Ахлах инженер байснаар та хамтын ажиллагаа, хамт олон, үйл ажиллагааны үр дүнтэй хамааралтай үүрэг хариуцлагыг биелүүлэх шаардлагатай болно, Үүнд:

  • Шаардлагатай үед геотехникийн багийн хамт олонд геотехникийн холбогдолтой бүхий л зүйлүүдэд туслах
  • Тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлж, түүнийг үр ашигтайгаар нэвтрүүлэхийн тулд уурхайн орчинд өөрийн баг болон удирдлагатай хамтран ажиллах.

Тавигдах шаардлага

  • Геотехникийн инженер эсвэл холбогдох уул уурхайн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай бол давуу талтай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.