Геологийн Өгөгдөл, Системийн мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2024-02-22
Хаалтын огноо: 2024-03-07 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн үйл ажиллагаа– Нөөц ба систем хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Геологийн Өгөгдөл, Системийн мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Систем ба Дата багийнзорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.Энэхүү албан тушаал нь дата цуглуулах бүх үйл явцыг системтэй зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, үр дүнтэй удирдахад хяналт тавих; зорилгод нийцсэн өргөн хүрээний нэгдсэн техникийн систем, дата менежментийн шийдлүүдийг удирдахад геологийн өгөгдлийг ашиглах; нөөцийг илрүүлэх, хөгжүүлэх үйл явцад дэмжих үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Өгөгдөл, мэдээллийг геологийн зорилгоор цуглуулах, хадгалах, сэргээх ажлыг хялбарчлах өгөгдлийн удирдлагын шийдлийг (AcQuire, Geosoft, MapInfo, Leapfrog, ioGAS, Compass болон бусад) хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болон зөвлөх
  • Өгөгдлийн багц/Өгөгдлийн хөрөнгийг удирдах болон үйлчилгээ үзүүлэх (Байрзүй, Геофизик, Зайнаас тандан судлах, хэмжилтийн дата, геологийн зураглал, бүртгэл, зураглал, дээжлэлт болон шинжилгээний үр дүнд чанарын хяналт хийх), өгөгдлийн өөрчлөлтийн менежмент, бүрэн бүтэн байдлын протоколуудыг дагаж мөрдөх
  • Асуудал шийдвэрлэх нарийн төвөгтэй үнэлгээг, түүний дотор дэмжлэг үзүүлэх ажлыг гүйцэтгэх, acQuire хэрэглэгчидтэй хамтран ажиллаж, хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлох, шинэ систем болон түүлс хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Өгөгдлийн санг ашиглах талаар багуудад зөвлөгөө өгөх, тусламж үзүүлэх
  • OT OBK -ийн техникийн систем, өгөгдөл, мэдээллийн менежментийг ашиглах эцсийн хэрэглэгчид болон багийн гишүүдийн чадварыг хөгжүүлэх
  • Процесс зохион байгуулах үүрэг хариуцлага нь ОТ-ын геологийн өрөмдлөгийн төлөвлөлтийн үе шатанд хүдрийн биеийн мэдээлэл цуглуулахаас эхлээд нөөцийн тооцоог гаргах хүртэл байгууллагын хүрээнд дээрх бизнесийн үйл явцын хяналт, үр дүнтэй менежментийг хамаарна.
  • Мониторинг, хяналт: Үйл явцын өдөр тутмын үйл ажиллагааг үр дүнтэй, үр ашигтай ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулах, хяналт тавих. Бүхпроцессынтэнцвэртэй онооны картыг зангилаа тус бүрийн KPI-ээр үүсгэнэ.
  • Тасралтгүй сайжруулалт:Сайжруулалтын боломжуудыг олж тогтоон, гүйцэтгэлийг сайжруулах өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах.
  • Баримтжуулалт:Процессын явцын баримт бичиг боловсруулах, хөтлөх, түүний дотор журам, удирдамж, гүйцэтгэлийн хэмжүүрийг хариуцах. МОС болон ОТ ОBK-ийн Геологи хайгуулын удирдлагын хуралд танилцуулж зөвшөөрөл авах.
  • Сургалт ба харилцаа холбоо: Процессын явцад оролцож буй боловсон хүчнийг сургаж, аливаа өөрчлөлт, шинэчлэлтийг холбогдох талуудад мэдээлэх.
  • Асуудлыг шийдвэрлэх: Процессын явцад асуудал, сорилт үүсэх үед үйл явц нь зорилгодоо хүрэхийг баталгаажуулж, тэдгээрийг шийдвэрлэх, шийдвэрлэхийн төлөө ажиллана.
  • CRM-ийн нарийвчлал болон үнэн зөв байдлыг хангах (Стандарт, Хосолсон мэдээллийн анализ) QA/QC протокол/QAQC тайланд зориулсан шинэ технологиудыг нэвтрүүлэх, дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Геологи болон Геологийн Шинжлэх Ухаан эсвэл ижил төстэй мэргэшлийн чиглэлээр боловсрол эзэмшсэн байх
  • Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • ГМС-ийн туршлага, түүнчлэн дараах систем, хэрэглээний туршлага, мэдлэгийн гүнзгийойлголттой байх
  • Геологийн бүх төрлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх
  • ЧБ/ЧХ-ын тайлангийн үр дүнг гаргах, дүн шинжилгээ хийх
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай
  • MS оффисын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Хурдан өөрчлөгдөх орчинд ажиллах туршлагатай мөн эерэг хандлага, бэрхшээлийг даван туулахад бэлэн байх

Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх чадвартай логик сэтгэлгээтэй

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.