Геологийн үйлчилгээ, өрөмдлөгийн мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-03-04
Хаалтын огноо: 2022-03-25 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Нөөц ба системийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Геологийн үйлчилгээ, өрөмдлөгийн мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь дээж гардахтай холбоотой үйлчилгээг өндөр чанартай зохион байгуулах, зохицуулах болон, багийн өдөр тутмын ажлыг удирдахад оршино. Нэмэлтээр, тус албан тушаалтан нь хайгуул, геологийн төслийн ажлуудад ложистикийн дэмжлэг үзүүлэх ба, мөн түүнчлэн шаардлагатайтоног төхөөрөмжүүд болон ажиллах хүч нь ЭМААБО-н зохих шаардлагуудыг хангасан байгаа эсхийг хянан зохицуулсан байх голлох үүрэгтэй. Тус ажилтан нь геологийн хээрийн ажил, өрөмдлөгийн практик ажил, өрмийн чөмгөн дээжийн удирдлагын талаар ерөнхий ойлголттой байна.

Үүрэг даалгавар

  • Геологийн үйлчилгээний багийг ажлаа чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд нь, хуваарийн дагуу үр дүнтэй гүйцэтгэхэд нь анхан шатны удирдлага, чиглэлээр хангана. Гүйцэтгэх ажилд геологийн дээж бэлтгэлийн ажил, өрмийн чөмгөнд тэмдэглэгээ хийх, хэмжилт хийх, зураг авах, зүсэх, дээжлэлт гэх мэт дээж гардах ажлууд, мөн чөмгөн дээжүүдийг хадгалах, геологийн хээрийн ажилд дэмжлэг үзүүлэх, өрөмдлөгийн хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг багтах боловч зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй.
  • Нэр заасан гүйцэтгэгч, үйлчилгээ үзүүлэгчийг анхан шатны удирдлагаар ханган, гэрээний ажлын гүйцэтгэлд компанийн стандартын дагуу хяналт тавина.
  • Оролцогч талуудын төсөлд шаардлагатай геологийн үйлчилгээний дэмжлэгийг тодорхойлжүйлчилгээний баг болон бусад багтайхарилцан ажиллаж ажлын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.
  • Хариуцсан хэсгийн гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүдийг удирдана.
  • Бараа материал, хөрөнгийн удирдлага (ХХХ, геологийн багаж хэрэгсэл, бараа материал гэх мэт) хийнэ, үүнд худалдан авалт, түгээлт багтана.
  • Дээж боловсруулах байгууламж болон түүний ойр орчмын байгууламжууд, дээж хадгалах талбайн ашиглалт, арчилгааны хэвийн нөхцлийг хангах, өрмийн чөмгүүд нь компанийн үнэ цэнтэй хөрөнгө учраас тэдгээрийг хэвийн нөхцөлд арчилан хадгалах, өрмийн чөмгөн дээжийн каталог боловсруулах, шаардлагатай хангамж, бараа материалын бэлэн байдлыг хангах, бүх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг хангах, цаг хугацаанд нь стандартын дагуу үзлэг шалгалтыг хийлгэнэ.
  • Багийн гишүүдийн аюулгүй ажиллагааг ханган, хариуцсан хэсэгт явагдаж буй ажилтай холбоотой эрсдэлийг тодорхойлж, бууруулан, эрсдэлийг удирдана. Мөн эрсдэлийг тодорхойлох, бууруулахад туслах.
  • Хариуцсан хэсэгт холбогдох АСЖ-ууд болон дүрэм журмыг боловсруулж, хөгжүүлэх
  • Багийн гишүүддээ зөвлөн, туршлага багатай ажилчдыг зааварлан сургана.
  • ЭМААБО стандартууд, Рио-Тинто-ийн өрөмдлөгийн протоколын дагуу эрсдэлийн үнэлгээ, өрмийн машинд үзлэг шалгалт хийх, өрмийн ажлуудад зориулан газар хөндөх зөвшөөрөл, газар ухах зөвшөөрөл авахад туслах, өрөмдлөгийн талбайг бэлтгэх, нөхөн сэргээхэд зөвлөмжөөр хангах, өрмийн цооногийн амсарын мэдээлэл болон цооногийн судалгааны мэдээллийг шаардлагатай стандартын дагуу цуглуулахгэх мэтээр оролцогч талууд болон тэдгээрийн өрөмдлөгийн хөтөлбөрт нь дэмжлэг үзүүлэх.
  • Хариуцсан хэсэгт явагддаг зарим ажилтай хамааралтай учраас E14: Газар хөндөх, нөхөн сэргээх хяналтын зөвлөл-ийн ажилд идэвхтэй оролцох.
  • Аюулгүй ажиллагааны стандарт, үйл явц, дүрэм журмыг хэрэгжүүлэн, хариуцсан хэсэгт ажиллаж буй багийн гишүүд, гүйцэтгэгчид, үйлчилгээ үзүүлэгчид, оролцогч талууд бүгд тэдгээрийг дагаж мөрддөг байх.

Тавигдах шаардлага

  • Геологи, Гео-Шинжлэх ухаан, Уул-Уурхай, Өрөмдлөг, Инженэрчлэл эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Нарийн төвөгтэй асуудал шийдвэрлэх чадвартай байх
  • Аюулгүй ажиллагаа болон холбогдох тогтоосон дүрэм журмыг тууштай дагаж мөрддөг байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи болон Монгол хэлний яриа болон бичгийн өндөр чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.