Геологийн үйлчилгээний техникч

Нээлтийн огноо: 2023-02-07
Хаалтын огноо: 2023-02-20 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК - Нөөц ба системийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Геологийн үйлчилгээний техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь нэг /1/ жилийн хугацаатай.

Энэхүү ажлын байрны зорилго нь даалгасан ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэн тус нэгжид хамаарах геологийн болон дээж гардах ажлуудад компанийн бодлого журмын дагуу үйлчилгээ үзүүлж, туслахад оршино. Тус албан тушаалтан нь шууд болон шууд бусаар удирдуулалгүйгээр ажиллаж болох хэдий ч багийн чөмгөн дээж гардах, геологи, геотехникийн чанартай өгөгдөл мэдээлэл цуглуулах, геологийн үйлчилгээ үзүүлэх ажлын үр дүнд туслах ажлыг цаг үргэлж шууд удирдлагын чиглэл дор гүйцэтгэнэ.

Үүрэг даалгавар

  • Өрөмдлөгийн талбайн бэлтгэл, зумпны ухалт малталт, шинэ зам гаргах, гадарга эсвэл гүний уурхайд өрмийн машин байрлуулахад шаардлагатай бусад ажлыг зохион байгуулах, удирдахад тусална.
  • Шаардлагатай үед эсвэл ажлын гүйцэтгэлийг сайжруулахын тулд геологичдын зааварчилгааны дагуу геологийн хээрийн ажлууд (хөрсний дээж авах, талбайн зураглал хийх, талбайгаас дээж авах, дээж хүргэх) -д тусална.
  • Оролцогч талуудын төсөл дэх геологийн үйлчилгээний дэмжлэгийг тодорхойлон, дэмжлэг үзүүлэхээр тэдэнтэй харилцаж, ажлын хөтөлбөрийг үр дүнтэй болгохоор багийн гишүүд, мэргэжил нэгтнүүдтэй хамтран ажиллана.
  • Өрмөөс дээж тээвэрлэн авч ирэх эсвэл авч ирэхэд нь туслах болон геологийн бичиглэлд зориулж бэлтгэх (угаах, тэмдэглэгээ хийх, тавиур дээр байрлуулах).
  • Чөмгөн дээжийг баримтжуулж (гэрэл зураг гэх мэтээр), биет хэмжилтүүдийг хийн, зааварчилгааны дагуу зүсэлт хийн, чөмгөн дээжийг байнгын хадгалах газарт байрлуулна.
  • Холбогдох бүх өгөгдлийг Геологийн мэдээллийн санд оруулж, өгөгдөл оруулах үйл явцыг баталгаажуулна.
  • Гэрээт техникчдэд чөмгөн дээж гардах ажлууд болон тэдгээрийг бүх дүрэм журмын дагуу ажлаа гүйцэтгэхэд нь тусална.
  • Гэрээт техникчийн оруулсан өгөгдлийг баталгаажуулж, шаардлагатай бол заавар, сургалтаар хангана.
  • Шинэ ажилчид (гүйцэтгэлээ сайжруулах шаардлагатай ажилчид гэх мэт)-ыг ажлын байранд сургах, зааварлах, ур чадварын үнэлгээ хийх
  • Бүх тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ажиллагааны хэвийн нөхцөлд байлган (хэвийн ажиллагаатай, шаардлагатай стандартад нийцсэн, бэлэн байдалд байх), стандартын дагуу хугацаанд нь үзлэг шалгалт хийнэ (шаардлагатай бол засвар үйлчилгээний захиалга үүсгэнэ).
  • Аюулгүй ажиллагааны стандарт, үйл явц, дүрэм журмыг мөрдөн, багийн гишүүд, гүйцэтгэгчид, үйлчилгээ үзүүлэгчид болон оролцогч талуудаар мөрдүүлнэ.
  • Бүх ЭМААБО-той холбоотой ажлуудад идэвхийлэн оролцож, тогтсон стандартын нийцлийг өөрийн үйлдлээр нотлон харуулж, бусдын эерэг зан үйлийг урамшуулан дэмжинэ.
  • Шаардлагатай бусад үүргийг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх. Мөн Геологи, Уул уурхайн мэргэшлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байж болно.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Ажлын ачаалал авч, даах чадвартай.
  • Ажлыг аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмын дагуу явуулах чадвартай.
  • Багаар ажиллах, харилцааны гэх мэт ур чадваруудыг эзэмшсэн байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.