Геологийн үйлчилгээний техникч

Нээлтийн огноо: 2023-09-12
Хаалтын огноо: 2023-09-26 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

Оюу Толгойн ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажилтнуудынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Нөөц ба системийн хэлтсийн Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаад, 14 хоног амрах хуваариар ажиллах нэг (1) Геологийн үйлчилгээний техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь даалгасан ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэн тус нэгжид хамаарах геологийн болон дээж гардах ажлуудад компанийн бодлого журмын дагуу үйлчилгээ үзүүлж, туслахад оршино.

Үүрэг даалгавар

  • Өрөмдлөгийн талбайн бэлтгэл, зумпны ухалт малталт, шинэ зам гаргах, гадарга эсвэл гүний уурхайд өрмийн машин байрлуулахад шаардлагатай бусад ажлыг зохион байгуулах, удирдахад тусална.
  • Шаардлагатай үед эсвэл ажлын гүйцэтгэлийг сайжруулахын тулд геологичдын зааварчилгааны дагуу геологийн хээрийнажлууд (хөрсний дээж авах, талбайн зураглал хийх, талбайгаас дээжавах, дээж хүргэх) -д тусална.
  • Оролцогч талуудын төсөл дэх геологийн үйлчилгээний дэмжлэгийг тодорхойлон, дэмжлэг үзүүлэхээр тэдэнтэй харилцаж, ажлын хөтөлбөрийг үр дүнтэй болгохоор багийн гишүүд, мэргэжил нэгтнүүдтэй хамтран ажиллана.
  • Өрмөөс дээж тээвэрлэн авч ирэх эсвэл авч ирэхэд нь туслах болон геологийн бичиглэлд зориулж бэлтгэх (угаах, тэмдэглэгээ хийх, тавиур дээр байрлуулах).
  • Чөмгөн дээжийг баримтжуулж (гэрэл зураг гэх мэтээр), биет хэмжилтүүдийгхийн, зааварчилгааны дагуу зүсэлт хийн, чөмгөн дээжийг байнгын хадгалах газарт байрлуулна.
  • Холбогдох бүх өгөгдлийг Геологийн мэдээллийн санд оруулж, өгөгдөл оруулах үйл явцыг баталгаажуулна.
  • Гэрээт техникчдэд чөмгөн дээж гардах ажлууд болон тэдгээрийг бүх дүрэм журмын дагуу ажлаа гүйцэтгэхэд ньтусална.
  • Гэрээттехникчийн оруулсан өгөгдлийг баталгаажуулж, шаардлагатай бол заавар, сургалтаар хангана.
  • Чөмгөн дээжийн байнгын хадгалах талбайд буй чөмгөн дээж болон бусад дээжнүүдийг бүртгэж, чөмгөн дээжийн хадгалалтыг удирдахад тусална.
  • Чөмгөн дээж хадгалах талбай болон чөмгөн дээжийн агуулахын талбайд сэрээт ачигчийг аюулгүй ажиллуулах.
  • Ажлын үр ашгийг сайжруулахаар оролцогч талуудын ажилд сэрээт ачигчийн үйл ажиллагаагаар туслах.
  • Өрмийн чөмөг, гар дээж, тэсэлгээний цооногоос авсан дээжнүүдийгшинжилгээнд зориулан урьдчилан тодорхойлсон журмын дагуу бутлах, хуваах, нунтаглан бэлтгэх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Геологи, Уул уурхайн мэргэшлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байвал давуу тал болно.
  • Холбогдох чиглэлээр 3-с дээш жил ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Сэрээт ачигчийн операторын хүчинтэй гэрчилгээ, мөн В, С ангиллын жолооны хүчин төгөлдөр эрхтэй байх.
  • Ажлын ачаалал авч, даах чадвартай.
  • Ажлыг аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмын дагуу явуулах чадвартай.
  • Багаар ажиллах, харилцааны гэх мэт ур чадваруудыг эзэмшсэн байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыгбүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Товч намтар (Aнгли, Mонгол хэлээр)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Aнгли, Mонгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.