Шилдэг ханган нийлүүлэгчид

Геологийн үйлчилгээний техникч

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Нөөц ба системийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав (3) Геологийн үйлчилгээний техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь даалгасан ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэн тус нэгжид хамаарах геологийн болон дээж гардах ажлуудад компанийн бодлого журмын дагуу үйлчилгээ үзүүлж, туслахад оршино. Тус албан тушаалтан нь шууд болон шууд бусаарудирдуулалгүйгээр ажиллаж болох хэдий ч багийн чөмгөн дээж гардах, геологи, геотехникийнчанартай өгөгдөл мэдээлэл цуглуулах, геологийн үйлчилгээ үзүүлэх ажлын үр дүнд туслах ажлыг цаг үргэлжшууд удирдлагын чиглэл дор гүйцэтгэнэ.

Үүрэг даалгавар

  • Өрөмдлөгийн талбайн бэлтгэл, зумпны ухалт малталт, шинэ зам гаргах, гадарга эсвэл гүний уурхайд өрмийн машин байрлуулахад шаардлагатай бусад ажлыг зохион байгуулах, удирдахад тусална.
  • Шаардлагатай үед эсвэл ажлын гүйцэтгэлийг сайжруулахын тулд геологичдын зааварчилгааны дагуу геологийн хээрийнажлууд (хөрсний дээж авах, талбайн зураглал хийх, талбайгаас дээжавах, дээж хүргэх) -д тусална.
  • Оролцогч талуудын төсөл дэх геологийн үйлчилгээний дэмжлэгийг тодорхойлон, дэмжлэг үзүүлэхээр тэдэнтэй харилцаж, ажлын хөтөлбөрийг үр дүнтэй болгохоор багийн гишүүд, мэргэжил нэгтнүүдтэй хамтран ажиллана.
  • Өрмөөс дээж тээвэрлэн авч ирэх эсвэл авч ирэхэд нь туслах болон геологийн бичиглэлд зориулж бэлтгэх (угаах, тэмдэглэгээ хийх, тавиур дээр байрлуулах).
  • Чөмгөн дээжийг баримтжуулж (гэрэл зураг гэх мэтээр), биет хэмжилтүүдийгхийн, зааварчилгааны дагуу зүсэлт хийн, чөмгөн дээжийг байнгын хадгалах газарт байрлуулна.
  • Холбогдох бүх өгөгдлийг Геологийн мэдээллийн санд оруулж, өгөгдөл оруулах үйл явцыг баталгаажуулна.
  • Гэрээт техникчдэд чөмгөн дээж гардах ажлууд болон тэдгээрийг бүх дүрэм журмын дагуу ажлаа гүйцэтгэхэд ньтусална.
  • Геологичдын хүсэлт эсвэл зааварчилгааны дагуу чөмгөн дээжүүдийгдээж хадгалах талбайгаас тээвэрлэн авч ирж дээж боловсруулах байгууламжид дэлгэнэ.
  • Чөмгөн дээжийн байнгын хадгалах талбайд буй чөмгөн дээж болон бусад дээжнүүдийг бүртгэж, чөмгөн дээжийн хадгалалтыг удирдахад тусална.
  • Чөмгөн дээжийн хадгалалтын удирдлагыг дагах ба чөмгөн болон бусад дээжүүдийг хэвийн нөхцөлд сайтар хадгалдаг байх.
  • Чөмгөн дээж хадгалах талбай болон чөмгөн дээжийн агуулахын талбайд сэрээт ачигчийг аюулгүй ажиллуулах.
  • Ажлын үр ашгийг сайжруулахаар оролцогч талуудын ажилд сэрээт ачигчийн үйл ажиллагаагаар туслах.
  • Өрөмдлөгийн баг болон гэрээттехникчдийн чөмгөн дээж гардах ажлынүр ашиг, хамтын ажиллагааг сайжруулахаар дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Өрмийн чөмөг, гар дээж, тэсэлгээний цооногоос авсан дээжнүүдийгшинжилгээнд зориулан урьдчилан тодорхойлсон журмын дагуу бутлах, хуваах, нунтаглан бэлтгэх
  • Шинэ ажилчид (гүйцэтгэлээ сайжруулах шаардлагатай ажилчид гэх мэт)-ыг ажлын байранд сургах, зааварлах, ур чадварын үнэлгээ хийх
  • Бүх тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ажиллагааны хэвийн нөхцөлд байлган (хэвийн ажиллагаатай, шаардлагатай стандартад нийцсэн, бэлэн байдалд байх), стандартын дагуу хугацаанд нь үзлэг шалгалт хийнэ (шаардлагатай бол засвар үйлчилгээний захиалга үүсгэнэ).
  • Аюулгүй ажиллагааны стандарт, үйл явц, дүрэм журмыг мөрдөн, багийн гишүүд, гүйцэтгэгчид, үйлчилгээ үзүүлэгчид болон оролцогч талуудаар мөрдүүлнэ.
  • Ажиллаж буй орчиндооаюулгүй ажиллагааны соёлыг хөгжүүлэхэд тусална.
  • Бүх ЭМААБО-той холбоотой ажлуудад идэвхийлэн оролцож, тогтсон стандартын нийцлийг өөрийн үйлдлээр нотлон харуулж, бусдын эерэг зан үйлийг урамшуулан дэмжинэ.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх. Мөн Геологи, Уул уурхайн мэргэшлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байж болно
  • 3-с дээш жилийн тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Ажлын ачаалал авч, даах чадвартай.
  • Ажлыг аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмын дагуу явуулах чадвартай.
  • Багаар ажиллах, харилцааны гэх мэт ур чадваруудыг эзэмшсэн байх.
  • Байгууллагын бодлого, журмыг ойлгон, дэмжин ажиллах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)