Ажил мэргэжил

Геологийн хайгуулын мэргэжилтэн /1/

Нээлтийн огноо: 2021-01-14
Хаалтын огноо: 2021-01-25 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Оюу толгой" ХХК –Техник нэгдсэн төлөвлөлт-Нөөц болон системийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Геологийн хайгуулын мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажил үүргийн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн геологийн чиглэлийн үйл ажиллагаануудад дэмжлэг болон үйлчилгээ үзүүлэх ажлыг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино. Энэ ажлын байр нь Оюу Толгойн болон хамтарсан лицензийн талбайнуудад явуулах геологи хайгуулын ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, баримтжуулах, мөн хайгуулын ажлыг гүйцэтгэж буй геологичид болон техник геологичидийг удирдан чиглүүлэх ажлыг гүйцэтгэнэ.

Үүрэг даалгавар

  • Геологийн зураглал болон дээжлэлтийг чанартай гүйцэтгэх ажлыг удирдан чиглүүлэх, хийлгэх, эндээс цугларсан мэдээллийг шаардлагатай геологийн мэдээллийн удирдлагын системтэй уялдуулах.
  • Хайгуулын өрмийн хөтөлбөрүүдийг төлөвлөж гүйцэтгүүлэх. Урт хугацааны өрөмдлөгийн стратеги төлөвлөлтөд оролцож үнэлэлт өгөх.
  • Өрөмдлөгийн болон бусад хайгуулын үйл ажиллагаанд ажлын аюулгүй ажиллагааны дүн шинжилгээ хийх, аюул эрсдэлийн үнэлгээ хийж хяналтын арга хэмжээнүүдийг боловсруулах
  • Дээжлэлттэй холбоотой чанарын хяналтын ажлыг гүйцэтгэх, тайлан бэлтгэх ажлыг удирдан зохион байгуулах.
  • Геологийн ажилчид, сонгогдсон гэрээт ажилчид болон үйлчилгээ үзүүлэгч ажилтануудыг анхан шатны удирдлагаар хангах, тэдгээрийн гэрээнд заагдсан гүйцэтгэлийг компанийн стандартуудтай уялдуулж хянах.
  • Хайгуулын геологийн багийн өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэх. Үүнд:
    • Залуу геологичидийг сургах, чиглүүлэх
    • Геологийн зураглал болон дээжлэлт
    • Чанарын хяналтын тэргүүн туршлагыг хэрэгжүүлэх
    • Өндөр эрсдэл бүхий газруудыг олж тогтоох, тэдгээр эрдслийг арилгах арга замыг тодорхойлоход туслалцаа үзүүлэх
  • Цугларсан хайгуулын геолигийн, геохимийн, өрөмдлөгийн, геофизикийн гэх мэт мэдээлэлд боловсруулалт хийж холбогдох үр дүнгийн тайлан, мемо-г гаргах
  • Хайгуулын геологийн өгөгдөл болон баримт бичгүүдийг зөв зүйтэй зохион байгуулах, мөн хамгийн сүүлийн шинэчлэгдсэн бүрэн хувилбарыг найдвартай, хэрэглэх боломжтойгоор хадгалах, энэ талаар Мэдээлэл, Системийн багтай нягт хамтран ажиллаж мэдээллийг нэгдсэн системд зөв зүйтэй, ашиглах боломжтойгоор байршуулах

Тавигдах шаардлага

  • Геологи, Геологийн инженерчлэл мэргэжилээр бакалавар болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Геологи, Уул уурхайн салбарт 10-с дээш жил ажилласан туршлагатай байх
  • Геологийн програмууд дээр ажиллах чадвартай байх
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай байх, англи хэл дээр мэргэжлийн геологи хайгуулын тайлан бичих чадвартай байх
  • Монгол улсын хүчин төгөлдөр жолооны үнэмлэхтэй байх
  • Уян хатан байх, багаар ажиллаж, эн тэргүүний олон зүйлийг амжуулж зохицуулах чадвартай байх
  • Асуудал шийдвэрлэх, төсөл хэрэгжүүлэх, үйл ажиллагааг тогтмол сайжруулах ажлуудад оролцооны менежментийн загварыг ашиглах, мөн дүн шинжилгээ хийх болон компьютерийн өндөр мэдлэг чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.


Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.