Геологийн техникч
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн геологи, геотехникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ажиллах нэг ( 1) Геологийн техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Уурхайн геологийн мэргэжлийн мэдлэг, чадварыг ашиглан төрөл бүрийн стандарт техникийн ажил үүргүүдийг гүйцэтгэхийн зэрэгцээ уурхайн геологийн /нарийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлнэ.
Үүрэг даалгавар
- Түвшиний гүйцэтгэлийн план зураг болон мэдээллийг шинэчлэх.
- SQL өгөгдлийн санд мэдээлэл оруулах, стандарт тайлан бэлтгэх.
- Лазер хэмжилтийг ашиглан Геотехникийн Чанарын хяналт явуулах.
- Боолт татах тест, газрын эвдрэлийн зураглал, бусад шаардлагатайгеотехникийн ЧБ/ЧХ ажлуудад оролцох.
- Мөргөцөгийн геологийн зураглал хийх, дээж цуглуулах.
- Талбайд ашиглагдах бүх тоног төхөөрөмжийг бэлтгэн, уурхайн талбарын стандартын дагуу засвар үйлчилгээ хийлгэн, бүрэн ажиллагааг хангаж, шошго хадсан байх.
- Чөмгөн дээжийг бэлтгэх, үүнд өрмийн машинаас чөмгөн дээжийг авах, бүртгэлд бэлтгэх (угаах, тэмдэглэгээ хийх, бүртгэлийн тавиуруудад байрлуулах гэх мэт).
- Чөмгөн дээжний зураг авах, физик найрлагын хэмжилт хийх, зааврын дагуу зүсэх, дээжлэх, өрмийн чөмгийг байнгын хадгалах хэсэг рүү нүүлгэх.
- Өндөр эрсдэлтэй олборлолтын хэсгүүдийг таньж илрүүлэхэд туслалцаа үзүүлэн тэдгээрийг ахлах ажилтанд нэн даруй мэдээлэх
- Олборлолтын үед хаягдал ба хүдэрийг ялган, тээвэрлэлтийн явцад хүдэр ба хаягдал холилдохгүй байх хяналтыг тавих
- Геологийн үнэн зөв мэдээлэл бүрдүүлэх, үүнд дараах болон бусад зүйлс орно: гүнийн уурхайн зураглал, чөмгөн дээжийн бүртгэл, түвшний план зургийн шинэчлэл, тайлбарлах, өгөгдөл оруулах ажлууд
- Уулын ажлын болон өрөмдлөгийн ажлын төлөвлөлтөд оролцох
- Тухай бүрд дотоод болон гадаад (жишээ нь, төрийн албанд тайлагнах) хэрэгцээнд ашиглагдах геологийн холбогдолтой уул уурхайн үйл ажиллагааны тайланг бусадтай хамтран гаргах
- Түвшний план зургийг тогтмол шинэчлэх зэргээр уурхайн геологийн талаарх ойлголтыг тодорхой болгох
- Мөргөцөгийн зураглалыг ЧБ/ЧХ-ын тайлантай өдөр тутам нэгтгэх
- Гүнийн уурхайн бутлагдсан чулуулгаас дээж бэлтгэх, цуглуулах, илгээх, үүнд мөн ачигчийн операторуудын дээжлэлтийн шилдэг арга техникүүдийг ашиглан чулуулгийн дээж цуглуулах ажлыг удирдах болон сургах ажлууд багтана. Шаардлагатай бол дээжлэлт болон лабораторийн ЧБ/ЧХ-ыг явуулна.
- Гадаргын болонгүний уурхайн алмазан өрөмдлөгийн хөтөлбөрийг төлөвлөж, хэрэгжүүлэх, мөн талбайн бэлтгэл ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, гүний уурхайн оролцогч талууд, өрөмдлөгийн гүйцэтгэгч нартай харилцах. Өрөмдлөгийн нийт ажилд ослыг тэглэн ажиллахын хамт аюулгүй ажиллагаа, ажлын гүйцэтгэлийн ажиглалтыг явуулж, өдөр/долоо хоног/сар тутмаар баримтжуулах. Өрмийн чөмгийн бүртгэлийн ажлыг нэн тэргүүнд тавих.
- Уурхайн геологийн мэдээлэл, баримт бичгийг нөөцийн ашиглалтын явцад зөв удирдаж, системтэй мэдлэг бий болгон, хамгийн сүүлийн үеийн, гүйцэт хувилбарыг хүртээмжтэй, найдвартай дэд бүтцэд хадгалах
- Геологи, уурхайн олборлолт болон металлургийн багуудтай хамтран ажиллаж нөөцийн харьцуулалттай холбоотой асуудлуудыг (загварчилсан агуулга болон метал авалтыг бодит агуулга болон метал авалттай харьцуулах гэх мэт) шийдвэрлэхэд оролцох
- Дээжний төлөөллийн судалгааг (heterogeneity) цаг хугацаанд нь хийж гүйцэтгэн дээжлэлтийн тохиромжтой аргачлал болон дээжийн жин хэмжээг тодорхойлоход оролцох
- Өөрийн туршлага болон бусдаас суралцах боломжуудыг ашиглан ажлын тэргүүн туршлагуудыг олж таних, тэдгээр тэргүүн туршлагуудыг ажилдаа нэвтрүүлэх талаар төлөвлөгөө боловсруулах
- ЭМААБО-ны холбоотой аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, өөртөө болон бусдад эерэг зан ухамсарыг хөгжүүлэн дэмжиж тогтсон стандартуудыг хээрэгжүүлэх
Тавигдах шаардлага
- Академик их сургууль эсвэл коллежийн дипломтой, шаардлага хангахуйц зэрэгтэй байх.
- Геологи, Геологийн Инженерчлэлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Уул уурхайн чиглэлээр 5-с дээш жил ажилласан бол давуу тал болно
- Амаар болон бичгээр үр дүнтэй харилцах харилцааны чадвартай.
- Ажлын байрны аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны асуудлуудыг анхааран сайжруулж хэвшүүлэх чадвартай.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.