Геологийн техникч

Нээлтийн огноо: 2022-03-24
Хаалтын огноо: 2022-04-06 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн геологи, геотехникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Геологийн техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь уурхайн геологийн мэргэжлийн мэдлэг, чадварыг ашиглан төрөл бүрийн стандарт техникийн ажил үүргүүдийг гүйцэтгэхийн зэрэгцээ уурхайн геологийн /нарийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Лазер хэмжилтийг боловсруулах.
  • Түвшиний гүйцэтгэлийн план зураг болон мэдээллийг шинэчлэх.
  • SQL өгөгдлийн санд мэдээлэл оруулах, стандарт тайлан бэлтгэх.
  • Мөргөцөгийн геологийн зураглал хийх, дээж цуглуулах.
  • Талбайд ашиглагдах бүх тоног төхөөрөмжийг бэлтгэн, уурхайн талбарын стандартын дагуу засвар үйлчилгээ хийлгэн, бүрэн ажиллагааг хангаж, шошго хадсан байх.
  • Чөмгөн дээжийг бэлтгэх, үүнд өрмийн машинаас чөмгөн дээжийг авах, бүртгэлд бэлтгэх (угаах, тэмдэглэгээ хийх, бүртгэлийн тавиуруудад байрлуулах гэх мэт).
  • Чөмгөн дээжний зураг авах, физик найрлагын хэмжилт хийх, зааврын дагуу зүсэх, дээжлэх, өрмийн чөмгийг байнгын хадгалах хэсэг рүү нүүлгэх.
  • Өндөр эрсдэлтэй олборлолтын хэсгүүдийг таньж илрүүлэхэд туслалцаа үзүүлэн тэдгээрийг ахлах ажилтанд нэн даруй мэдээлэх
  • Олборлолтын үед хаягдал ба хүдэрийг ялган, тээвэрлэлтийн явцад хүдэр ба хаягдал холилдохгүй байх хяналтыг тавих
  • Геологийн үнэн зөв мэдээлэл бүрдүүлэх, үүнд дараах болон бусад зүйлс орно: гүнийн уурхайн зураглал, чөмгөн дээжийн бүртгэл, түвшний план зургийн шинэчлэл, тайлбарлах, өгөгдөл оруулах ажлууд
  • Уулын ажлын болон өрөмдлөгийн ажлын төлөвлөлтөд оролцох
  • Гүнийн уурхайн бутлагдсан чулуулгаас дээж бэлтгэх, цуглуулах, илгээх, үүнд мөн ачигчийн операторуудын дээжлэлтийн шилдэг арга техникүүдийг ашиглан чулуулгийн дээж цуглуулах ажлыг удирдах болон сургах ажлууд багтана. Шаардлагатай бол дээжлэлт болон лабораторийн ЧБ/ЧХ-ыг явуулна.
  • Гадаргын болонгүний уурхайн алмазан өрөмдлөгийн хөтөлбөрийг төлөвлөж, хэрэгжүүлэх, мөн талбайн бэлтгэл ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, гүний уурхайн оролцогч талууд, өрөмдлөгийн гүйцэтгэгч нартай харилцах. Өрөмдлөгийн нийт ажилд ослыг тэглэн ажиллахын хамт аюулгүй ажиллагаа, ажлын гүйцэтгэлийн ажиглалтыг явуулж, өдөр/долоо хоног/сар тутмаар баримтжуулах. Өрмийн чөмгийн бүртгэлийн ажлыг нэн тэргүүнд тавих.
  • Уурхайн геологийн мэдээлэл, баримт бичгийг нөөцийн ашиглалтын явцад зөв удирдаж, системтэй мэдлэг бий болгон, хамгийн сүүлийн үеийн, гүйцэт хувилбарыг хүртээмжтэй, найдвартай дэд бүтцэд хадгалах
  • ЭМААБО-ны холбоотой аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, өөртөө болон бусдад эерэг зан ухамсарыг хөгжүүлэн дэмжиж тогтсон стандартуудыг хэрэгжүүлэх
  • Нийт төслийн үйл ажиллагаанд шаардлагатай нөөц бололцоо, дэмжлэгийг үзүүлэх үүднээс уурхайн болон дэмжлэг үзүүлэх багуудтай харьцаж ажиллах
  • Мэргэжлийн өндөр ур чадвар, бизнесийн ёс зүйг мөрдөн ажиллах

Тавигдах шаардлага

  • Геологи, Геологийн Инженерчлэлийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Гүний уурхайн орчинд ажиллах бие бялдар, сэтгэл санааны бүрэн чадамжтай байх
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Ажлыг аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмын дагуу явуулах чадвартай
  • Багаар ажиллах, харилцааны ур чадваруудыг эзэмшсэн байх
  • Байгууллагын бодлого, журмыг уншиж, ойлгож, дэмжин ажиллах чадвартай байх
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.