Геологийн систем дадлагын оюутан

Нээлтийн огноо: 2022-06-16
Хаалтын огноо: 2022-06-24 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

"Оюу толгой" ХХК нь дараах чиглэлээр суралцдаг оюутнуудад 1-3 сарын хугацаатай Улаанбаатар хотод болон Уурхайн талбар дээр дадлага хийх боломжийг олгож байна .

Геологийн систем дадлагын оюутан– 1

Үүрэг даалгавар

  • Систем геологичийн зөвлөхөд ОТ геологийн өрөмдлөг, ил уурхай, далд уурхайн хүдэр хяналтын мэдээллийн сангийн өдөр тутмын ажлыг гүйцэтгэхэд туслах мөн acQuire GIMsuite системд дадлага хийх
  • Геологийн нэгдсэн мэдээллийн санд өгөгдөл баталгаажуулж шалгах ажлыг гүйцэтгэхэд Систем Өгөгдлийн Шинжээчид туслах
  • DocuSign-н зөвшөөрлөөр өрөмдлөгийн цооног үүсгэх цахим маягт гэх мэт сайжруулах ажилд Систем Өгөгдлийн багт туслах, оролцох
  • Power BI өгөгдлийн загварчлал, тайланг сайжруулахад Систем Өгөгдлийн багт туслах
  • ОТ GIS портал дээр хээрийн мэдээлэл цуглуулах шийдлүүдийг боловсруулахад GIS-ийн шинжээчдэд туслах, газарзүйн мэдээллийн системийн дадлага хийх
  • Ажил эхлэхийн өмнөх хурал болон сарын аюулгүй ажиллагааны хуралд оролцох
  • ОТ-н ёс зүйн үнэлэмжийн дагуу, компанийн үйл явц, журамд нийцүүлэн ажлын орчинг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн
  • Геологи, Гео-Судлал, Уул уулхай шинжлэх ухаан эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр суралцаж буй 3 болон түүнээс дээш курсын бакалаврын зэргийн оюутан байх.
  • Сурлагын голч үнэлгээ 3.2 ба түүнээс дээш байх (4.0 хүртэлх томьёоллоор)
  • Англи хэлний мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Товч намтар (англи, монгол хэлээр)
  • Дадлагажуулах хөтөлбөрт хамрагдахыг хүссэн өргөдөл захиа (англи, монгол хэлээр)
  • Суралцсан хугацааны дүнгийн баталгаат хуулбар

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.