Геологийн нөөцийн мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-08-01
Хаалтын огноо: 2022-08-15 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн геологи, геотехникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг ( 1) Геологийн нөөцийн мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь жил бүрийн Ашигт малтмалын салбарын стандарт баримт бичгийг шинэчилж тогтоох, Ашигтмалтмалын нөөцийг тодорхойлж, олборлолтыг оновчтой болгоход туслах явдал юм. Энэ ажил үүргийн хүрээнд Үйлдвэрлэлийн ахлах геологич нь гүний уурхайд тавигдах шаардлагад анхаарал хандуулж, Геологийн хэлтэс, ялангуяа ашигт малтмалын тооцоолол, нөөц болон ашигт малтмалын олборлолтыг оновчтой болгох зэрэгт удирдан чиглүүлэх замаар үйл ажиллагааны хэлтэст үйлчилгээ үзүүлж ажиллана.

Уг албан тушаалаар гүний уурхайд ашигладаг Хүдэр хяналтын загварыг боловсруулж, хянана.Энэ ажил үүрэгт өгөгдөл баталгаажуулах, загвар тайлбарлах, загварын интерполяци хийх, Хүдэр хяналтын загварыг шинэчлэх, нэгтгэх, хүдрийн агуулгын урьдчилсан мэдээ гаргах зэрэг ажлуудтай нягт холбогдон ажиллана.

Үүрэг даалгавар

  • Геологи, уул уурхай, эрдэс судлал, металлурги, тээрмийн гарц, гео-статистикийн мэдлэгийг ашиглан богино хугацааны үйлдвэрлэлийн загвар гэх мэт ашигт малтмалын нөөц ба ашигт малтмалын нөөцийн блок загвар тооцоог үйлдвэрлэл, засгийн газрын (NI 43-101) тэргүүн туршлагын стандартад нийцүүлэн боловсруулах.
  • Хүдэр хяналтын ерөнхий загвар ба гүний уурхайн талбайн зохицуулалтыг сайжруулах замаар ашигт малтмалын нөөцийн олборлолтыг оновчтой болгох
  • Онлайн анализатор ба чулуулгийн дээжлэлтийн мэдээг ашиглан шингэлэлтийн тооцоо, хүдрийн агуулгын урьдчилсан мэдээ ба хүдрийн агуулгын дундажлалын талаар тайлагнах
  • Радио давтамж уншигчаар цуглуулсан мэдээллийг тээрмийн гүйцэтгэлтэй харьцуулан үнэлэх. Асуудалтай хэсгийг олж тодорхойлон, зөвлөмж гаргах
  • Сарын эцсийн нэгтгэлийг хянаж, батлах, улирлын болон жилийн нэгтгэлийг гүйцэтгэх, шаардлагатай тохиолдолд нөөцийн багтай хамтран ажиллах
  • Сарын эцсийн хүдрийн агуулгын хуваарилалт. Тээрмийн зохистой хуваарилалт гаргахад Баяжуулах үйлдвэртэй хамтарч ажиллах
  • Богино хугацааны төлөвлөлтийн багтай хамтарч PCBC загварын тохиргоог гаргах
  • Баяжуулах үйлдвэр, Уурхайн төлөвлөлтийн баг, Монгол Улсын Засгийн газар зэрэг холбогдох талуудтай нягт харилцаатай байх
  • Дүүргэлтийн өрөмдлөгийн зорилгыг чанартай боловсруулж хэрэгжүүлэхэд Нөөцийн геологийн Ерөнхий зөвлөхтэй хамтран ажиллах
  • Литологи ба структурын загварыг шинэчлэхэд Нөөцийн геологийн Ерөнхий зөвлөхтэй хамтарч ажиллах
  • Уурхайн үйлдвэрлэлийн туршлага багатай боловсон хүчинд зураглал хийх, хүдрийн агуулгын хяналт явуулах, 3D мэдээллийн анализ хийх, геологийн загварчлал, нөөцийн загварчлал, нэгтгэлийн хөтөлбөр явуулах талаар дадлага туршлагатай болгоход сургаж, зөвлөх
  • Нөөцийн загвар дээр сульфидын тоос шатах эрсдэлтэй газруудыг тодорхойлж, тэсэлгээний багт мэдээлэх. Эдгээр асуудлуудыг тодорхойлох шилдэг арга барилыг боловсруулах
  • Хүдэр хяналтын Ахлах геологич болон Геологийн ахлах мэргэжилтний чөлөө авах хугацаанд тэднийг орлож ажиллах.Эдгээр албан тушаалуудын үндсэн ажил үүргүүдийг судалж сурах шаардлагатай болно.

Тавигдах шаардлага

  • Их сургууль эсвэл коллежийн диплом, зэрэгтэй буюу бакалаврын болон түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээгүүр түвшний дээд боловсрол
  • Геологийн чиглэлээр бакалавр зэрэгтэй, үйлдвэрлэлийн болон хайгуулын геологийн чиглэлээр (7) жил ажилласан туршлагатай байх, эсвэл Геологийн чиглэлээр магистрын зэрэгтэй, үйлдвэрлэлийн ба хайгуулын геологийн чиглэлээр (5) жил ажилласан туршлагатай.
  • Өмнө нь уул уурхайн чиглэлээр (5-7 жил) ажиллаж байсан туршлагатай
  • Асуудлыг шийдвэрлэх чадвартай
  • Төвөгтэй асуудал дээр ажиллах болон зөрчлийг шийдвэрлэх замаар үр бүтээлтэй ажиллах ур чадвартай байх
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны өндөр ур чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.