Гүйцэтгэх удирдлагын баг

​Гарет Жонстөүн

Хамтын ажиллагаа, мэдээлэл, харилцааны газрын Ерөнхий менежер

Гарет Жонстөүн 2021 оны хоёрдугаар сараас эхлэн "Оюу толгой" компанийн Хамтын ажиллагаа, мэдээлэл, харилцааны газрын Ерөнхий менежерээр томилогдсон. Тэрээр байгууллагын гадаад харилцаа, түншлэл, оролцогч талууд, хэвлэл мэдээлэл, брэнд, ажилчдын оролцоог дэмжих багуудыг удирдан ажиллаж байна.

Гарет хориод жил байгууллагын мэдээлэл харилцааны чиглэлээр ажилласан туршлагатай ба сүүлийн арван хоёр жилд нь уул уурхайн салбарт буюу АНУ-ын эрчим хүчний Шеврон компани болон Рио Тинтод ажиллажээ. 2017 оноос Рио Тинто-д ажиллаж эхэлснээсээ хойш компанийн борлуулалт, маркетинг, олон улсын ханган нийлүүлэлт, далайн болон эх газрын тээврийн үйл ажиллагааг дэмжин байгууллагын мэдээлэл харилцааны ажлуудыг удирдан Сингапурт суурьшин ажиллаж байсан.

Гарет Шинэ Зеландын Окландын Их Сургуулийг олон нийтийн харилцаагаар мэргэшин Мэдээлэл, харилцааны бакалавр зэрэгтэй төгссөн.