Ган бүтээц, Хийц Механик үйлдвэрлэлийн Чанар хяналтын инженер

Нээлтийн огноо: 2024-03-06
Хаалтын огноо: 2024-03-20 17:30
Хэлтэс:

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн үйл ажиллагаа– Олборлолт тээвэрлэлт түвшний барилга хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Ган бүтээц, Хийц Механик үйлдвэрлэлийн Чанар хяналтын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Тус ЧБ/ЧХ Инженер нь ханган нийлүүлэгчийн гүйцэтгэж буй үйлдвэрлэлийн ажлын бүх чанарын баталгаа, чанарын хяналтын гүйцэтгэлүүдэд аюулгүй ажиллагаа, хуваарь, зардал, чанарын шаардлагуудын хангалтад хяналт тавих үүрэгтэйЗахиалагчийн талын барилгын хэлтсийн гол албан тушаалуудын нэг юм. Мөн энэхүү ажлын байрны үүрэг нь төслийн талбайд хүргэгдэх бараа материалын үйлдвэрлэлийн хяналт, шалгалт болон ОТ талбайд хүргэх ажлыг зохицуулж холбогдох албадуудтай хамран ажиллахад оршино. Бараа материалын үйлдвэрлэлийн чанар, тээвэрлэлт, баглаа боодлын шаардлагуудыг нийлүүлэгчтэй холбоо тогтоон авч тэдгээрийг дагаж мөрдүүлэх, хуваалцах үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Үйлдвэрлэгчийн гүйцэтгэж буй үйлдвэрлэлийн ажлуудын ЧХ/ЧБ-г хариуцан тэдгээрийн гүйцэтгэл хуваарь, зардал, чанарын шаардлагуудыг хангаж буй эсэхэд хяналт тавих.
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, ажлын явцуудын Чанарын Баталгаажуулалтын талын төлөвлөгөө, дизайн, баримт бичиг бүрдүүлэлт, удирдлага
  • Үйл ажиллагаануудыг OT болон Төслийн Чанар, Байгаль орчин, Аюулгүй ажиллагааны менежментийн системийн шаардлагуудад нийцүүлэн явуулах
  • Ханган нийлүүлэгчийн бүх Материалын Мэдээллийн Бүртгэл (MDR) болон хүлээлгэн өсгөн баримт бичгүүдийг хянах, эмхлэх тэдгээрийг дотоод системд дэс дарааллын дагуу бүртгэх.
  • Төслийн багц ажлууд болон угсралт нь шаардлага хангахгүй тохиолдолд дуусгаагүй ажлын жагсаалтыг үүсгэх.
  • Дуусгаагүй ажлын жагсаалтад тодорхойлсон шаардлага хангахгүй зүйлсийг хангалттай засаж залруулах хүртэл хяналт тавих.
  • Үйлдвэрлэлийн чанарын инженерийн бэлтгэсэн Чанарын бүх баримт бичгийг хянан баталж, гарын үсэг зурах.
  • Үйлдвэрлэгчийн хүсэлт гаргасны дагуу инженерийн техникийн асуудлууд, өөрчлөлтөд дэмжлэг үзүүлэхээр ханган нийлүүлэгчтэй болон дотоод инженерингийн багтай сайтар харилцан ажиллаж бүх талд дэмжлэг үзүүлж ажиллах.
  • Төсөлтэй холбоотой баримт бичиг бүрдүүлэлт хангалттай, бүрэн гүйцэт хийгдсэн эсэхэд хяналт тавьж, зохих засаж залруулах алхaмуудыг санаачлах.
  • Үйлдвэрлэлийг стандарт болон техникийн нөхцлийг хангаж буйг баталгаажуулах, алдаа дутагдлыг мэдээлэх зорилгоор дизайны болон үйлдвэрлэлийн магадлагааг хийх.
  • Ажлуудын төлөв, явц/гүйцэтгэл, үүссэн асуудлуудыг хамруулан өдөр тутмын болон 7 хоногийн тайлангмэргэжлийн үг хэллэг ашиглан Англи хэл дээр гаргах.
  • Өдөр тутмын өглөөний хурал дээр хариуцсан ажлынхаа мэдээлэл явцыг багийн гишүүд болон удирдлагуудад товч тодорхой мэдээллэх.
  • Ханган нийлүүлэгч болон үйлдвэрлэлийн багтай хийх долоо хоног бүрийн явцын хуралд идэвхитэй оролцож талбай дээр тулгарч буй асуудлуудыг дэвшүүлж тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх тал дээр санал зөвлөмжөө солилцож идэвхи санаачлагатай ажиллах.
  • Хэмжилтийн болон туршилтын тоног төхөөрөмжийн хяналт, тохиргоог баталгаажуулах
  • Аливаа үл нийцлийн асуудлыг гаргаж ирэх, бүртгэлжүүлэх. Мөн Чанарын ахлахт үндсэн шалтгааныг тогтоох судалгаа хийхэд туслах, засч залруулах арга хэмжээний гүйцэтгэлийг хянах.
  • Бараа материалын чанарын шаардлага, агуулахын хадгалалтын нөхцөл зөв үнэлэлж, хяналт тавихын тулд Материал ложистик баг, Төслийн инженер болон ханган нийлүүлэгчтэй нягт уялдаа холбоотой ажиллах
  • Төслийн хэрэгцээг хангахын тулд олон төрлийн ажлыг гүйцэтгэх
  • Үйлдвэрлэгчийн хийж гүйцэтгэсэн ган бүтээцийн ажлуудыг батлагдсан зургийн дагуу зай хэмжээс, деталь нэг бүрийг хэмжиж, үнэн зөвөөр үзлэг шалгалтыг өндөр түвшинд гүйцэтгэх.
  • Чанар хяналтын багийн ахлах, Төслийн инженер болон бусад оролцогчидтой тогтмол харилцаатай байж, зөвлөлдөн гүйцэтгэлээ тайлагнах.

Тавигдах шаардлага

  • Барилгын ган бүтээц, Хийц механик инженер / Үйлдвэрлэлийн инженер эсвэл үүнтэй төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр эсвэл түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • 10-с доошгүй жил тус чиглэлээр ахлах зэрэглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага арвин хуримтлуулсан байх
  • Олон улсын ган бүтээцийн Steel Standard AISC 360 & AISC 303 мөн Гагнуурын AWS D1.1 & AWS D14.1 олон улсын стандартуудын мэдлэг туршлагатай байх
  • Hardox 500 догшин гангийн халуун зүсвэрийн арга болон өрөмдлөгийн арга технологийн мэдлэг туршлагуудыг хуримтлуулсан байх
  • Англи хэлний харилцааны болон тайлан бичгийн өндөр түвшний мэдлэгтэй байх
  • Компьютер болон Microsoft Excel, Word, PDF, AutoCAD гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай
  • Багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай
  • Монгол улс, Оюу Толгой болон Олон улсын барилгын норм дүрмүүд болох (Механикийн, Шугам хоолойн, Барилгын ган бүтээц хийцлэлийн, Будгийн, Гагнуурын) стандарт шаардлагуудын мэдлэгтэй бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.